Бейонсе охиноо тайзан дээр гаргана

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 08

Өчигдөр Америкийн дуучин Бейонсегийн Инстаграм дээр түүний охинтойгоо бэлтгэл хийж байгаа гэрэл зургууд тавигдсан байна. Хар, цагаан гэрэл зургууд дээр гурван настай Блю Айви Картер охин гартаа микрофон барин ээжтэйгээ дуулж байгаа нь харагдана. 34 настай дуучин бүсгүй охиноо дуулах урлагт сургаж байгаа бололтой. 


Хэвлэлийнхэн мөн тэдний гэр бүл Бейонсегийн төрсөн өдрийг хэрхэн тэмдэглэснийг мэдээлжээ. Тэр өдөр Блю Айви охин ээждээ Part of Your World дууг дуулж өгөөд “Ээж ээ, чи үүнийг надад дандаа дуулж өгдөг байсан. Төрсөн өдрийн мэнд, ээж ээ” хэмээн хэлжээ. Үүний дараагаар Бейонсе охин нь заримдаа түүнтэй хамт тайзан дээр гарч, хамтдаа дуулж болох юм гэж шийдсэн бололтой.

 

Эх сурвалж www.wikimon.mn

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх