Соёл, урлагийн ажилтны өдрийг 2015.IX.09-12-ны хооронд тэмдэглэнэ

Урлаг ・Нийтэлсэн: Хөхөө 2015 09 сар 08

2015 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 09-12 МОНГОЛЫН СОЁЛ УРЛАГИЙН АЖИЛТНЫ ӨДӨР

Жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь долоо хоногт уламжлал болгон тэмдэглэдэг Соёл, урлагийн ажилтны өдөр энэ жил  9 дүгээр сарын 9-нөөс 12-нд тохиож байна.

Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны А/333 дугаар тушаалаар Соёл урлагийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдан ажилдаа оров. 

2015 оны улам жлалт өдрийн зохион байгуулагчаарСоёл Урлагийн Их Сургууль ажиллана. Ажлын хэсгээс  Соёл урлагийн ажилтны өдрийн ХӨТӨЛБӨР-өө олон түмэндээ танилцуулж байна.

2015.09-10. Спортын бага наадам

- Гар бөмбөгийн тэмцээн. 09 сарын 9-10 нд 14:00 цагт

- Ширээний теннис. 09 сарын 9-10 нд 14 цагт

- Шатрын тэмцээн . 09.10 нд 10:00 цагт “Хос мастер” шатрын клубд

- Шагайн харваа.09.10 нд 10:00 цагт УДБЭЧ-ын байранд  4төрлөөр зохион байгуулна.

09.11. Хүмүүнлэг нийгэм төлөвшүүлэх сайн дурын  үйл ажиллагаа

-Соёл, урлагийн байгууллагууднийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүмүүнлэг нийгэм төлөвшүүлэхэд чиглэсэн сайн дурын  үйл ажиллагааг энэ өдөр нэгэн зэрэг зохион байгуулна.

09.11-ний 14:30 цагаас:  Хүндэтгэлийн үйл ажиллагаа

-Соёл, урлагийн ажилтны өдөрт  зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа Улсын Драмын Эрдмийн Театрт болно.

09.12-ны 20.00 цагаас: Үдшийн цэнгүүн

-Соёл, урлагийн байгууллагуудын уран бүтээлч,  ажилтнуудын үдшийн цэнгүүн CROCUS EVNET HALL-д болно. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх