"Little miss world" 2015 үндэсний ялагч тодорно

Урлаг ・Нийтэлсэн: Хөхөө 2015 09 сар 14

   SBN телевизийн зүгээс авъяаслаг бяцхан охидын дунд үндэсний ялагч тодруулах “LITTLE MISS WORLD 2015” тэмцээнийг зохион байгуулан шилдэг 25 оролцогчыг эхний шатанд тэнцүүлээд байна.  Энэхүү тэмээнд  6-8, Дунд: 9-12, Өсвөр: 13-15 гэсэн гурван насны ангилал нийт 70 гаруй оролцогчид авъяас, өөрийгөө илэрхийлэх байдал гэсэн шалгуураар өрсөлдөн 25 шилдэг оролцогч тунаж үлдсэн юм.

    Эдгээр авъяаслаг оролцогч нараас зөвхөн цорын ганц шилдэг оролцогч энэ сарын 19 -ны өдөр хоёрдугаар шатны шалгуур дээр Үндэсний ялагчаар тодорно.  Цорын ганц үндэсний ялагч 9-р сарын 27-ноос 10-р сарын 3-ны хооронд Турк улсын Анталия хотод зохион байгуулагдах  “LITTLE MISS WORLD 2015” олон улсын тэмцээнд Монгол эх орноо төлөөлөн оролцох эрхийн бичгийн  эзэн болно.  

  Монгол улсыг дэлхийн ирээдүйн манлайлагч бяцхан иргэдэд таниулж суртачилах төдийгүй сэтгэл хөдлөм дурсамжит өдрүүдийг өөртөө үлдээх боломж шилдэг 25-н оролоцгч нарын өмнө нээлттэй байна.    


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх