Люмино хамтлаг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглолтоо хийнэ

Урлаг ・Нийтэлсэн: Хөхөө 2015 09 сар 17

20 зууны сүүлчээр Монголын хөгжмийн ертөнцөд  цахиур хагалан гарч ирсэн Хип-Хоп хамтлаг бол мэдээж "Люмино" билээ. Анх 1998 онд байгуулагдахдаа 5 хүний бүрэлдэхүүнтэй байсан тус хамтлагт 2000 он гэхэд өнөөдрийн бүрэлдэхүүн болох Д.Тэмүүжин (MCBEATZ), Д.Анхбаатар (Skitzo, CUTHBERTH), Б.Батхишиг (Baji) нар тунж үлдсэн юм.

2000 онд "Бүтэлгүй хайр" дуугаа дүрсжүүлэн фенүүдийнхээ хүртээл болгож байсан тус хамтлаг өнөөдөр хэдийн 30 видео клипийг үзэгчдийн хүртээл болгоод амжжээ.

Мөн саяхан тэд өөрсдийн бие даасан тоглолтоо "CROCUS EVENT HALL"-д Lumino - LU Beatz (Хэмнэл нэрэгч) тоглолтоо зохион байгуулж сонсогч фенүүдийнхээ магнайг тэнийлгэсэн.

"Люмино"-г дагаад цэнгэгсэд танхим дүүрэн. Ойрын хэдэн жил тоглоогүй доргио тоглолт болсон. Үнэндээ 17 жилийн туршлагатай залуус үзэгч фэнүүдээ дэндүү сайн мэддэг бас мэдэрдэг нь тоглолтын уур амьсгалаас харагдаж байсан.

Уг тоглолтонд та бидний сонсох дуртай, сэтгэлд хоногшсон дуунууд бүгд дуулагдаж, ирсэн сонсогч фенүүдээ хоромч уйдаагаагүй нь үзэгч фенүүдээ ихэд баярлуулсан.

Тэгвэл авъяаслаг дуучин залуус маань  "CROCUS EVENT HALL"-д Lumino - LU Beatz (Хэмнэл нэрэгч) тоглолтонд хүрэлцэн ирж амжаагүй фенүүддээ зориулан Lumino - LU Beatz  (Хэмнэл нэрэгч) After party тоглолтоо энэ сарын 19нд MINT night club-т зохион байгуулахаар болжээ.

Мөн тэд ХЭМНЭЛ НЭРЭГЧ after party- д ирэх гэж байгаа залуустаа зориулж 20:00-22:00 цагийн хооронд Tax 50% off буюу 20.000 төгрөг болгож байна. 

Ингээд хуучны хэмнэлийг шинэ үетэй нэрсэн тус үдшийг хамтдаа өнгөрүүлэхийг хүсвэл 9-р сарын 19-нд  "MINT club"-д очиход л хангалттай. Люмино энэ өдөр бут авах шинжтэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх