"Номин талст" хамтлаг сайн үйлсэд нэгдэж VIP тоглолтоо хийнэ

Урлаг ・Нийтэлсэн: Хөхөө 2015 09 сар 20

 Монголын урлагт өөрийн нэрийг мөнхлөн үлдээж чадсан хамтлагийн нэг бол "Номин талст" хамтлаг билээ. Тэдний дуу хуураар хөглөгдөөгүй  залуус цөөхөн биз ээ. Дуу болгон нь дурсамжийг тань хөглөж байдаг тус хамтлагийн залуус энэ хагас сайн өдөр буюу 26-ны өдөр "Дурлаж бичсэн шүлэг" VIP тоглолтоо хийхээр болжээ.

  Учир нь тус хамтлагийн гишүүн та бидний хайртай дуучин Т.Дэлгэрмөрөнгийн хайрт эхнэрийн биеийн байдал өвчний улмаас хүнд байгаа тул хамтлагийн залуус сэтгэл нэгт андынхаа төлөө ийнхүү VIP тоглолтоо зохион байгуулахаар болжээ. Тоглолтноос олсон бүх орлого түүний эхнэрийн эмчилгээнд зарцуулагдах бөгөөд та бүхэн сайн үйлсийн төлөө хийгдэж буй энэхүү тоглолтыг зорин нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлэхээс гадна сайн үйлсийн аянд дуу нэгдэн оролцоорой.

  Тоглолтонд бидний сонсож өссөн үе үеийн шилдэг уран бүтээлчид болох "Титим" хамтлаг, "Никитон", "Харанга"-ын Лхагвасүрэн, Гитарчин Өөжгий, "Улаан сарнай" хамтлаг, MNG DJ хүрэлцэн ирж үдшийг доргиох бөгөөд тансаг ширээ, амтат хоол зууш тайван орчин, тасархай тоглолт, DJ party зөвхөн таньд зориулагдаж байна. Тоглолтын тасалбар 150.000 төгрөг бөгөөд ердөө 300 ширхэг хэвлэгдэн гарч байгаа ажээ.

Билет захиалга болон дэлгэрэнгүй мэдээллийг: 98113161  утаснаас  лавлана уу

www.Urlag.mn 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх