Шилдэг 5 хамтлагийн хамтарсан “Мартагдашгүй” тоглолт болно

Урлаг ・Нийтэлсэн: Хөхөө 2015 09 сар 28

   Сүүлийн үед залуусын дунд "Мартагдашгүй" тоглолт нилээдгүй хүлээлт үүсгээд байгаа юм. Учир нь монголын хөгжмийн урлагийн шилдэг гэгдэх таван эрэгтэй хамтлаг нэгдэн сонсогч фенүүддээ дурсамж дүүрэн "Мартагдашгүй" үдшийг бэлэглэхээр болжээ. Тус тоглолт 10 дугаар сарын 09-ны өдөр  “UB PALACE”-ийн концертын их танхимд ганцхан удаа болох юм байна. 

   Хөгжмийн урлагт урьд өмнө нь болж байгаагүй шинэлэг үзэгдэл бүхий энэхүү тоглолтонд “Boy band”-уудын анхдагчид болох “Сүнс”, “Камертон”, “Номин талст”, “Салхи”, “GUYS”хамтлагууд оролцож үе үеийн хит дуунуудаар та бүхний сонорыг мялааж, дурсамжыг сэргээх нь ээ.

   Тоглолтыг “Титэм” хамтлагийн дуучин Л.Тайванбат санаачилсан бол зохион байгуулагчаар “ON&OFF” продакшн ажиллаж байна. Тоглолтын тасалбар 40.000, 80,000 гэсэн хоёр төрлийн үнэтэйгээр 10 дугаар сарын 1-ны 10:00 цагаас эхлэн онлайнаар easyticket.mn сайт болон “UB PALACE”-ийн билетийн кассаар худалдаанд гарах ажээ. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 80774044, 98113161, 91913747, 99092895 утаснаас авах боломжтой

www.Urlag.mn 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх