"Элэг Нэгтэн " Монголын хамгийн анхны англи хэл дээрхи кино

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 01

 

"ДОЗ ПЛАС" энтертайнтэнтынхан Монголын киног дэлхийн төвшинд хүргэх чин-хүү хүсэл эрмэлзэлтэй ажилладаг уран бүтээлчид .

Тэд Монголын кинонд гаднын уран бүтээлчид оролцох нь  Монголын киног сурталчлах том алхам гэж үздэг. Тэр ч утгаараа "Элэг Нэгтэн" кинондоо Азийн тэр дундаа Таиландын нэр хүнтэй жүжигчдийг хамруулж чаджээ.

 

 

Ямартаа ч  тэд сүүлийн  дөрвөн жил тасралтгүй  гадны оронд кино уран бүтээлээ хийсээр ирсэн юм. Харин энэ удаагийн "Элэг Нэгтэн" кино нь 100 хувь англи хэл дээр хийгдсэн кино болжээ.

 

 

Гол дүрийн жүжигчид англи хэлээр тоглож бусад жүжигчид нь Таиланд хэлээр тоглосон гэнэ шүү. Тэгвэл Монголын үзэгчид-дээ гаргахын тулд "Элэг Нэгтэн" киног Монгол хэл дээр ам барьжээ.

Монгол киног  дангаар нь гаднын оронд сурталчлан таниулахад амаргүй болохоор өөр улс орны уран бүтээлчидтэй хамтран ажиллах нь зүйтэй гэсэн зорилго тавин ажилладаг уран бүтээлчид шинэ бүтээлээ үзэгчдийн хүртээл болгоход ганцхан хоног үлдлээ. Тус киноны нээлт маргааш буюу аравдугаар сарын 02-нд Хүннү Молл кино театрт болно. 

 

 

Ингээд "Элэг нэгтэн" киноны Англи хэл дээрх хэсгээс хүргэж байна.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх