Л.Сөрөлт А.Түмэн-Өлзий нарын тоглолтын билет эрэлт ихтэй байна

Урлаг ・Нийтэлсэн: Хөхөө 2015 10 сар 01 ・ 2

12092532_913260148744835_621239678_nМонголын хошин урлаг болоод нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгоцгоож чадсан авъяаслаг уран бүтээлчид болох Шинэ продакшны жүжигчин МУСТА Лхагвацогтын Сөрөлт, МУСТА Алгаагийн Түмэн-Өлзий нар уншигч та бүхэнд 2015 оны 10-р сарын онцлох өдрийг зарласан билээ. Тодруулбал тэр өдөр авъяаслаг уран бүтээлчид маань хамтран “Хайрын тэнгэр диваажин” хэмээх нэртэй уран бүтээлийн тоглолтоо “Монгол бөхийн өргөө”-нд ганцхан удаа хийхээр болсон юм.

Сүүлийн үед олон сайхан хайрын дуунуудаараа түмэн олныг баясгаж яваа авъяаслаг уран бүтээлчдийн хамтарсан тоглолт хошин урлаг болоод нийтийн дууг хоршуулж байгаагаараа онцлог бөгөөд тоглолтонд урилгаар “Шинэ үе” продакшн, МУСТА Э.Төрмандах, Дуучин О.Гансувд, дуучин П.Баярцэнгэл, ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлаг, “Маршал” хамтлаг, бүжгийн “Улаан сарнай” хамтлаг, Циркийн уран бүтээлчид оролцох юм байна. Тоглолтын билет өнөөдөр 10:00 цагаас эхлэн зарагдаж эхэлсэн бөгөөд худалдаанд гарсан даруйдаа олон хүний хөлд дарагдаж нилээдгүй эрэлттэй байгаа гэнэ. Иймд уншигч та бүхэн “Хайрын тэнгэр диваажин” тоглолтын тасалбараа амжиж аваарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 94998070, 96998070, 86688070, 98988070 утаснаас авах боломжтой


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 10 сар 05/

    Авъяаслаг чадвартай жүжигчин залуудаа, авъяаслаг чадалтай дуучин бүсгүйдээ сайхан тоглолтонд нь амжилт хүсье. Та хоёр мундаг шүү гэр бүлд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

    Хариулах
  • түвшин төгс / 2015 10 сар 03/

    хоёр ах эгчдээ удахгүй болох хайрын тэнгэр диваажин тоглолтоньд амжилт хүсье

    1
    Хариулах