Монгол хүн Монгол хүнээ хайрлахын тухай өгүүлэх "Элэг нэгтэн" кино үзэгчдийн талархлыг хүлээж чадлаа

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 05 ・ 1

Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан "Элэг нэгтэн" кино энэ сарын 02-ноос эхлэн үэзгчдийн хүртээл болж эхэллээ. Хүннү моллд үзэгчдэдээ зориулж нээлтээ хийсэн тус бүтээлд олон түмэн ам сайтай байна. 

Доз Плас-ынхан кинондоо Азийн тэр дундаа Таиландын нэр хүнтэй жүжигчдийг хамруулж чаджээ.

 

 

Ямартаа ч  тэд сүүлийн  дөрвөн жил тасралтгүй  гадны оронд кино уран бүтээлээ хийсээр ирсэн юм. Харин энэ удаагийн "Элэг Нэгтэн" кино нь 100 хувь англи хэл дээр хийгдсэн кино болжээ. Гол дүрийн жүжигчид англи хэлээр тоглож бусад жүжигчид нь Таиланд хэлээр тоглосон байна.

 

Уг кинонд Монгол хүн Монгол хүнээ хайрлахын тухай өгүүлдэг юм. Сара хэмээх Монгол бүсгүй тайланд нөхөртэйгээ Тайландад амьдарна. 

 

 

Нөхрийнхөө ажиллуулдаг "Ариун холбоо" хэмээх хүмүүнлэгийн байгууллагын шугамаар өнчин, ядуу эмэгтэйчүүдийг гадаадад гарч сурч боловсроход нь тусладаг гэж итгэдэг байлаа. Гэвч Монголд тэлсэн хүний наймааны олон улсын сүлжээний золиос болж байгаа гэдгээ олж мэднэ. Бүсгүй хүний чадал мөхөсдөх хэдий ч элэг нэгтнээ гэсэн сэтгэлээр цуцалгүй тэмцэнэ.

Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудын анхаарлын төвд буй асуудлыг талаар хөндөж уран сайхны бүтээл болгосон нь үзэгчдэд төдийгүй кино судлаачдад ихээхэн таалагдав.

Д.Ана


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 10 сар 06/

    Баяр хүргье дүү нараа та нар элэг нэгтнээ гэсэн сайхан кино хийсэн гэж уншлаа та нарын уран бүтээл үргэлжлэн мандан бадраг Гэр бүл хүмүүс их эвтэй хайртай байгаагийн тод жишээ та 2 гэж эгч нь бодож байнаа

    Хариулах