“Улаанбаатар” олон улсын кино наадам "Элэг нэгтэн" киногоор нээлтээ хийнэ

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 06 ・ 1

 

БСШУЯ санаачлан Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яамтай хамтран, Монголын Кино Урлагийн Зөвлөл (МОКУЗ)-ийн дэмжлэгтэйгээр кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан артхаус чиглэлийн кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх 7 дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмыг энэ сарын 7-11-нд зохион байгуулах гэж байна.

Тус наадам “Олон улсын кино хөтөлбөр” “Францын кино өдөрлөг”, “Монгол кино хөтөлбөр”,“Улаанбаатар” олон улсын кино форум гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрдэх аж.

 

 

Тэгвэл  “Монгол кино хөтөлбөр”-ийг нээж найруулагч Ш.Доржсүрэнгийн “Элэг нэгтэн” бүрэн хэмжээний уран сайхны кино шалгаран дэлхийн нээлтээ 10-р сарын 7-нд хийхээр болжээ. Тус кино нь Азийн шилдэг жүжигчдийг тоглуулсан бөгөөд англи хэл дээр бүтсэн анхны монгол кино билээ.  Харин монголын үзэгчддээ зориулан ам барин орчуулга хийгдсэн юм.

“Элэг нэгтэн” киноны үйл явдал Таиландын Банкгог хотод өрнөнө.  Сара хэмээх эмэгтэй хүсэл мөрөөдлөө шалбаагтай хутгуулсан нэгэн... Гэвч тэр бууж өгөхийг хүсээгүй юм. Тэрбээр эхэндээ дэндүү аз жаргалтай байлаа.

Түүний нөхөр Аксент хүмүүнлэгийн байгууллагад ажилладаг эрлийз хүн бөгөөд байгууллагынхаа шугамаар Монголоос олон эмэгтэйчүүдийг урьж тусламж үзүүлдэг байв. Гэвч энэ тусламж ч тэр, Сарагын аз жаргал ч тэр удаан үргэлжилсэнгүй....

 

 

Тэдний нийгэмлэг дэлхийн хамгийн нөлөө бүхий тэрбумтнуудад үйлчилдэг бөгөөд маш хариуцлагатай бас их мөнгөний ажил... Эхний удаа нөхөртөө чин сэтгэлээсээ хайртай Монгол бүсгүй энэ талаар огт сэжиг аваагүй байна. Монголоос захиалгын дагуу ирэх ёстой байсан эмэгтэйн онгоц хойшилсноос болж Аксент хүнд байдалд орно. Энэ ажил бүтэлгүйтвэл тэр амиа ч алдах эрсдэлтэй тулгарна. Учир нь энэ даалгаврын цаана нэгэн тэрбумтан үхэх гээд хэвтэж байгаа....

Гэвч харамсалтай нь энэ үед түүний нэгэн адил балчирхан Монгол охин тэдэн дээр ирж үйл явдал сонирхолтойгоор үргэлжлэх болно. Тэр охины хувь заяа цааш хэрхэ бол гэдгийг киногоо үзэж тайлаарай.

Х.Даваа

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • zochin / 2015 10 сар 08/

    цус цусаа л даллана,,муу ёрын киноноос өөр бодол үгүй юм бхдаа энэ хүмүүст,,,хачин муухай гудманд ичихгүй энэ зургаа бас зүүчихн.ээ,,болимоор юм

    Хариулах