Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нар хэвлэлийн хурал зарлажээ

Урлаг ・Нийтэлсэн: Хөхөө 2015 10 сар 08

     "Шинэ үе" продакшны жүжигчин МУСТА Лхагвацогтын Сөрөлт, МУСТА Алгаагийн Түмэн-Өлзий нар өнөөдөр 13:00 цагт "Монгол бөхийн өргөө"-ний тайзнаа хэвлэлийн хурал зарлажээ. Тодруулбал маргааш тэдний  “Хайрын тэнгэр диваажин” тоглолт нь болох бөгөөд тоглолтын тасалбар 5 хоногийн дотор зарагдаж дууссан нь ийнхүү хэвлэлийн хурал зарлахад хүргэжээ. 

 

     Хэвлэлийн хурлаар маргаашийн тоглолтоо үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болсон тухайгаа олон нийтэд мэдээлэхийн зэрэгцээ сэтгүүлчидтэй амьдрал уран бүтээлийн талаараа мэдээлэл, ярилцлагуудыг өгхөөр ийнхүү хэвлэлийн хурал зарлажээ. 

www.Urlag.mn 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх