Монголд болох "D.vision Монголия" тэмцээнд Максим Гроссманн оролцохоор ирж явна

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 08

 

Энэ зуны турш ОХУ, Казакстан улсын 18 хотод зохион байгуулагдсан дрифтийн “D.vision Continental League” тэмцээний 2015 оны хаалтын тэмцээн D.vision Монголия нэрээр аравдугаар сарын 11-ны өдөр анх удаагаа болох гэж байна.

Олон улсын дрифтийн анхны тэмцээн Скай Резорт цаанын баазын төв талбайд шилдэг дрифчдийн хүчтэй өрсөлдөөнөөр дүүрэн явагдах нь ээ.

ОХУ-ын Топ-5 тамирчны нэг Сибирийн бүсийн олон удаагийн аварга, дрифтийн спорт сонирхогч Монгол залуучуудын дунд хэдийнэ танил болсон ОХУ-ын Эрхүү хотын тамирчин Максим Гроссманн уг уралдаанд оролцохоор хэдийнээ хүлгийн жолоо залсан гэнэ шүү.

Ийнхүү олон улсын шилдэг тамирчидтай Монголын шилдгүүд эх орондоо хүч тулалдах нь.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх