Сэтгүүлчдийн авьяасыг "Голден жим" клуб "6 сарын эрхийн бичгээр мялаана"

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 13

Нийгмийн хариуцлагаа нэр төртэйгээр биелүүлж олон нийтийг хамарсан арга хэмжээг байнга зохион байгуулдаг "Голден жим" фитнесс клубыг мэдэхгүй хүн гэж үгүй.

Тэгвэл тус клуб “Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам”-ын дэмжигч байгууллагаар ажиллаж байна.

-Хоёрдугаар байрт орсон авьяаслаг сэтгүүлчдийг гэр бүлээр нь "Голден жим фитнесс" клубт 6 сар явах эрхийн бичгээр мялаахаар болжээ.

 

 

Урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайтын санаачилсан тус наадамд Багийн мэндчилгээ, Дуу, Уран уншлага, Бүжиг, Хөгжим, Ардын урлаг гэсэн төрлүүдэд шилдгүүдээ тодруулах юм.

Наадмын шалгаруулалт энэ сарын 16-ны өдөр болох бөгөөд шилдгийн шилдгийг шалгаруулах Гала концерт 17-ны өдөр болно.

Эрхэм сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтан та бүхнийг “Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам”-даа өргөнөөр оролцохыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 11-330948, 99991706, 99841725, 88004147, 99004147 лавлаарай


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх