Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нар хоёр өдрийн турш үзэгчдийг огшоож чадлаа

Урлаг ・Нийтэлсэн: Хөхөө 2015 10 сар 14 ・ 5

  Монголын урлагт тэр дундаа хошин урлаг болоод нийтийн дууны урлагт өөрсдийн хүсэл тэмүүлэл, хүч хөдөлмөрөө зориулан яваа авъяаслаг залуу уран бүтээлчид болох Шинэ продакшны жүжигчин МУСТА Лхагвацогтын Сөрөлт, МУСТА Алгаагийн Түмэн-Өлзий нар уран бүтээлийн хамтарсан тоглолтоо Монгол бөхийн өргөөнөө хоёр өдөр дүүрэн үзэгчтэйгээр буюу 6000 гаруй үзэгчдийг дуу хуур, инээд наргиан, баяр цэнгэлээр цалгиулж ёстой л нэг урлагийн бахдам сайхныг мэрүүлж чадлаа. Тэдний үзүүлбэр номер бүр үзэгчдийн сэтгэлд хүрч, нэжигнэсэн халуун алга ташилт, баярын уухайтай бүтэн 3 цаг гаруй үргэлжилсэн юм.

    Тоглолтыг хоёр уран бүтээлчид маань өөрсдөө найруулсан нь хошин урлаг болоод нийтийн дууны урлагийг гайхалтай хоршуулж үзэгчдийг инээлгэж, уярааж ёстой л нэг үзэх юмтай тоглолт болж чадлаа. Ийнхүү залуу сайхан нас, авъяас билиг, хүсэл тэмүүллээрээ нэгдэж сайхан тоглолтыг үзэгч түмэндээ хүргэж чадсан  уран бүтээлчдийнхээ цаашдын уран бүтээл, ажил амьдралд уншигч, үзэгчдийнхээ өмнөөс халуун талархал дэвшүүлье. Ингээд эрхэм уран бүтээлчдийн тоглолтноос хийсэн фото сурвалжлаганаас хүргэж байна. 


www.Urlag.mn 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 10 сар 16/

    OK OK

    Хариулах
  • Syndyi! / 2015 10 сар 14/

    Hooson hosignoson tenegyydiin temzeen aytai boljee!!!yagaad zaluus maani gegeerch bolobsrohiin telee bis neg iimerhyy alia marzan archaagyi yumand dyrlah bolob oo!hynii dotoodod chini gol ni oyun sanaanii gegeerel hych chadal eldeb mayagaas angid baih yostoi syy dee!!!!iimerhyy yum yzej yun ni deerd

    Хариулах
  • Зочин / 2015 10 сар 14/

    tumenolzii ih tevcheertei yum bn lee.

    Хариулах
  • Зочин / 2015 10 сар 14/

    Amjilt husie suuliin ued setgeld hursen yran buteeluud iluu ihiig hiihiig husie

    Хариулах
  • Зочин / 2015 10 сар 14/

    urlagiin amjilt husie

    Хариулах