Дуучин Д.Найдандоржийн "Хайраар зөөлөрдөг хорвоо" теле концерт

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 14 ・ 1

Нийтийн дууны урлагт өнгө нэмж яваа залуу дуучин Д.Найдандоржийг уншигч та дуугаар нь илүүтэй сайн танина. "Сэтгэлийн нандин", "Хайраар зөөлөрдөг хорвоо", "Хоёр буурлаа түшиж яваарай", "Ээжийн цэнхэр нутаг", "Мөрөн хот", "Ээж шүтээн", "Эхийн сэтгэл", "Алтанхан говь минь", "Аавдаа эрхэлсэн нас минь", "Нэг үе-Нэгэн хүслэн" гээд дууны уран бүтээлийн сан арвин.

 

 

"Сэтгэлийн нандин" анхны цомгоо өлгийдөн авсан хөдөлмөрч уран бүтээлч. Тэрбээр "Аав минь" нэртэй 10 дахь клипээ толилуулаад удаагүй байгаа юм. Тус клипэнд 1980 оны сангийн аж ахуйн амьдралыг харуулсан бөгөөд аав, хүү хоёрын аз жаргалтай мөчүүдийг дүрсэлсэн нь олон хүний дурсамжыг сэргээсэн сайхан бүтээл болсон юм.

 

 

Дуучин Д.Найдандорж "Хайраар зөөлөрдөг хорвоо" теле концертоо үзэгчдийн хүртээл болголоо.

Дашрамд дуулгахад, анхны бие даасан тоглолтоо Аравдугаар сарын 30-нд 19:00 цагаас Монгол бөхийн өргөөнөө толилуулахаар тун чиг завгүй яваа гэнэ шүү.

"Хайраар зөөлөрдөг хорвоо" теле концертыг хүргэж байна.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: