Дуучин Д.Найдандоржийн "Хайраар зөөлөрдөг хорвоо" тоглолтын тасалбар худалдаанд гарлаа

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 15 ・ 1

 

Хөвсгөл аймгийн Галт сумаас гаралтай залуу дуучин Д.Найдандоржийг дуунд дуртай түмэн андахгүй таних болсон. Тэрбээр оюутан ахуй цагаасаа өөрийн уран бүтээлээ туурвиж олны хүртээл болгосон авьяаслаг нэгэн.

 

 

Өдгөө урын сангаа хэдийнээ арвижуулж нэрийн хуудас болсон уран бүтээлтэй болсон билээ. Түүний анхны цомог "Сэтгэлийн нандин" нэртэйгээр сонсогчдын гар дээр бэлэг болон очсон юм.

 

"Сэтгэлийн нандин", "Хайраар зөөлөрдөг хорвоо", "Хоёр буурлаа түшиж яваарай", "Ээжийн цэнхэр нутаг", "Мөрөн хот", "Ээж шүтээн", "Эхийн сэтгэл", "Алтанхан говь минь", "Аавдаа эрхэлсэн нас минь", "Нэг үе-Нэгэн хүслэн" зэрэг дууг соноогүй олон үгүй биз ээ.

 

 

 

 

Тэгвэл дуучин залуу маань шантрашгүй хөдөлмөрлөснийхээ үр дүнг үзэхээр өөрийн анхны бие даасан тоглолтоо ард түмэндээ тайлагнахаар "Хайраар зөөлөрдөг хорвоо" тоглолтоо аравдугаар сарын 30-нд 19:00 цагаас Монгол бөхийн өргөөнөө болохоор товоо зарлалаа.

Тоглолтын тасалбар худалдаанд гарав. Монгол бөхийн өргөөний кассаар болон "Ноён зууч" 1900-1950 үнэгүй хүргэж байгаа юм. Тасалбарын үнэ 15000 төгрөг гэнэ.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг 94998070, 89998070, 96998070, 98988070 дугаарын утаснаас авах боломжтой.

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: