"Мартагдашгүй" тоглолтын хэвлэлийн хурал өнөөдөр болно

Бизнес ・Нийтэлсэн: Хөхөө 2015 12 сар 14

    Үзэгчдийн дунд хэдийн хүлээлт үүсгээд байгаа нэгэн тоглолтын хэвлэлийн хурал өнөөдөр болно. Тодруулбал нэгэн үеийн долоон хамтлаг "Сүнс", "Номин талст", "Салхи", "Guys", “Freezone”, “Хар сарнай”, “Нисванис” нарын хамтарсан "Мартагдашгүй" тоглолт  энэ сарын 18-нд зохион байгуулагдахтай холбогдуулан тоглолтын уран бүтээлчид болон зохион байгуулагчид өнөөдөр 12:00 цагаас уран зургийн галерейн "Best art gallery"-д хэвлэлийн хурлаа хийж тоглолтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх нь ээ.       

    Дэлхийн дээд зэрэглэлийн клубуудын стандартаар Монголд анх удаа байгуулагдаж буй “CASTLE” клубын нээлтэнд зориулан тоглох “VIP” тоглолтонд Монголын рок поп урлагийн нэгэн үеийн долоон хамтлагийн залуус маань өөр өөрсдийн үе үеийн хит дуунуудаараа үзэгчдийн сонорыг мялааж, дурсамжийг сэргээн хамтдаа дуулж бүжиглэж нэгэн оройг гайхалтай өнгөрүүлэх юм. Ийнхүү өнгөрсөн сарын тоглолтыг үзэж амжаагүй олон залуусын хүслийг биелүүлсэн "Мартагдашгүй" тоглолтын хэвлэлийн хурлаар уулзацгаая...


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх