Өөртөө тогтмол сануулах 12 чухал зүйл

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 01 сар 19

Заримдаа амьдралд маань тохиолдож байгаа янз бүрийн үйл явдлууд бидний хамаг эрч хүч, баяр баясгаланг сороод авах шиг санагддаг. Гэхдээ эдгээр хямралын үеүдэд бид дотоод хүнээ л гундааж болохгүй. Дотроо байгаа дуу хоолойг үргэлж өргөж, биеэрээ сөхөрсөн ч сэтгэлээрээ зоригтой урагшлахын тулд өөрсөддөө хэлдэг үгнүүддээ онцгой анхаарах хэрэгтэй байх. Ямар ч саад бэрхшээлийг давахад чинь туслах 12 үгийг бэлтгэлээ. Ийм л үгнүүдийг бид өөртөө ойр ойрхон, давтамжтайгаар хэлж байвал сайнсан.

 

Өөртөө тогтмол сануулах 12 чухал зүйл

 

1. “Надад тохиолдож байгаа бүх зүйлийг би удирдах боломжгүй. Харин тэдэнд хэрхэн хандахаа л би удирдаж чадна. Миний хандлага бол надад байгаа хүч мөн.’’
2. “Над руу чиглэн ирж байгаа бүхнийг би хүлээн авахаас өөр аргагүй. Хамгийн чухал нь тэдгээрийг угтан авахдаа өөрийн чадах бүхнээ л дайчлах хэрэгтэй.”
3. “Төгс харагдахын тулд хуурамч дүр эсгэснээс алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөх нь хамаагүй дээр байдаг”
4. “Амжилттай үед минь хүмүүсийн хэлдэг тэнгэрт тулсан магтаалын дайнд би хүрч чадахгүй. Бас би бүтэлгүйтэх үедээ өөртөө хэлдэг доромжлолынхоо дайнд хүртлээ муудаж байсан удаагүй. Өөрийгөө хүний өгсөн магтаалаас арай багаар үнэлж, өөрийн өгсөн доромжлолоос арай ихээр үнэлж явна”
5. “Би бүх асуудлыг зохицуулахад биш, өөрийнхөө бодол хандлагыг зохицуулахдаа түлхүү анхаарах болно. Би үргэлж өөдрөг байхаар хичээх болно’’
6. “Өмнө нь очоод сөхөрсөн үед л, давах ёстой даваа саад тотгор болж хувирдаг”
7. “Би унасан ч ахиад л босох болно. Ахиад хэдэн зуун удаа ч босно. Унасныхаа дараа хэр хурдан босож чадна, төдий чинээ хүрэх газраа би хурдан хүрэх болно”
8. “Би айдсаасаа нуугдаж зугтаахгүй, учир нь тэд намайг айлгахын тулд бий болоогүй. Тэд намайг илүү зоригжуулахын тулд бий болсон юм”
9. “Сэтгэл хоосолсон ядрал, сэтгэл дүүргэсэн ядрал хоёр ялгаатай. Юу хийгээд ядарснаас хамаарна. Амьдрал хэт богинохон тул би үргэлж л ядрахыг илүүд үзэж байна. Гэхдээ үргэлж ямар нэг утга учрын төлөө сэтгэлээ дүүргэн ядрах болно”
10. “Чухал зүйлдээ зарцуулах цаг гарахгүй байх мөчид, чухал биш зүйлсийг хийхээ болихоо би өөртөө амлаж байна’’
11. “Надаас гарсан зүйл л надад ирдэг. Надаас аз жаргал гарвал надад эргээд аз жаргал ирэх болно”
12. “Өнөөдрөөс би өөртөө хайртай хүн шиг идэж, өөртөө хайртай хүн шиг хөдөлж, өөртөө хайртай хүн шиг ярьж, өөртөө хайртай хүн шиг амьдарна.”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх