Монголд байгаа бүх үүлдрийн цэвэр цусны нохдыг нэгдсэн журмаар бүртгэж эхэллээ. “Цэвэр цусны” гэсэн нэр дор явагдаж байгаа нохойн худалдааг цэгцлэх, нэгдсэн мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа энэхүү бүртгэлд хамрагдсанаар та бүхэн дараах давуу талыг эдлэх болно. Үүнд:

  • Таны нохойг цэвэр цусны нохой гэдгийг баталгаажуулж өгнө.
  • Бүртгэлтэй нохдыг сурталчлан таниулах ажлуудыг явуулах учир тухайн нохойг таны нохой гэдгийг баталгаажуулж, таниулж өгнө.
  • Гөлөгний худалдаа болон нохойтой холбоотой маркетингийн үйлчилгээ авах боломжтой болно.
  • Нохой бүрийг гишүүнчлэлийн карттай болгох ба тухайн картанд таны нохойтой холбоотой бүхий л мэдээлэл бүртгэгдэх болно.
  • BANKHAR.MN сайтын зүгээс явуулах бүхий л арга хэмжээ, үйл ажиллагаанд 50 хүртэл хувийн хөнгөлөлт эдлэх болно.
  • Эзэнд биш нохойнд гишүүнчлэл үүсгэх учир эзэн нь солигдсон ч ямар нэг асуудалгүй, картаа шинэчлэх шаардлагагүй.
  • “Үнэнч анд” сэтгүүлийг үнэгүй захиалах эрхтэй болно.
  • Бүртгэлтэй нохдын удмын мэдээлэл BANKHAR.MN сайтад бүрэн байршина.

Энэхүү бүртгэл нь сайн дурын үндсэн дээр явагдаж байгаа бөгөөд тун удахгүй цэвэр цусны нохой үржүүлгийн газруд, мал эмнэлгүүдийг бүртгэн онлайн худалдааг хүргэлттэйгээр явуулах болно.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 96674082 дугаарын утсаар холбогдоно уу.