Маркетеруудын өдрийг дөрөв дэх жилдээ тэмдэглэнэ

Бизнес ・Нийтэлсэн: Хөхөө 2016 10 сар 03

 

 

 

Монголын Үндэсний Маркетингийн Холбоо (МҮМХ)-ноос жил бүрийн 10-р сарын 20-ныг “Маркетеруудын өдөр” болгон зарласантай холбоотойгоор энэ өдрийг орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Дөрөв дэх удаагаа зохиогдож буй маркетеруудын өдрийн хүрээнд 10 сарын 21-ний өдөр “Монгол Маркетеруудын Дөрөвдүгээр Чуулган”, “Реклам залгигчдын шөнө”, “Marketer’s Party” зэрэг цогц арга хэмжээ тус тус болно.

Арга хэмжээнд бизнесийн байгууллагын эзэд, гүйцэтгэх захирлууд, маркетингийн албаны дарга нар, маркетингийн мэргэжилтнүүд, төрийн байгууллагын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга, мэргэжилтнүүд, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын захирал, маркетингийн албаны дарга нар, орон нутгийн бизнес эрхлэгчид, маркетерууд оролцоно. Дэлгэрэнгүй мэдээллийг Та 8808-6030 утсаар авч болох юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх