Монгол иргэнийг зодсон гадныханы хэргийг шийдвэрлэхгүй байна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 10 сар 20 ・ 10

-Манай залуус БНХАУ-д хүн зодож танхайрсан бол, тэд ямар ял авч Хятадын шоронд суух бол-


Монголчууд хүчтэний өмнө хүчгүй нь бурууддаг гэдэг. Гэтэл хүний нутагт түр хугацаагаар амьдарч байж, хүчтэний царайг харуулдаг. Харуулаад зогсохгүй дайрч, хүний амийг егүүтгэдэг харийнхан ихсэв. Хятадуудыг монголчууд зүгээр нэг "дотор хүн" гэж нэрлээгүй юм. Боломжийг харж давардаг, давраад зогсохгүй улам цаашилдаг “ямаан омог”-той тэднийг “хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх” гэдэг үгийг өөрчлөн байж “урдаас ирээд уурга минийх, уургаа аваад адуу минийх" гэж ёгтолдог болжээ. Яг үнэндээ сүүлийн үед манай улсад амьдарч байгаа харийнхан, ялангуяа хятадууд улам л даврах болжээ. Эрчүүдийг нь зодож, охидыг нь хүчирхийлж байхад манай хууль хяналтын байгууллагынхан амандаа ус балгасан мэтээр хүлцэнгүй байж байгаа нь ч өрөвдмөөр. Уг нь бид эх нутагтаа байгаа монголчууд хэрнээ элгэн садан, эх нутгийнхаа хөрст шороон дээр ингэж доромжлуулж, дээрэлхүүлчихээд зүгээр хараад суух үнэхээр өрөвдөлтэй санагдана.

Д.Чойпүрэв: Төр иргэнээ хамгаалах үүрэгтэй
биз дээ



Ийн хэлэхийн учир нь өнгөрсөн наймдугаар сарын 2-3-нд шилжих шөнө “Босоо хөх монгол” хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн Д.Чойпүрэвийг Хятадын “Дун Ши” ХХК-ийн залуус дөрвөн цагийн турш бүлэглэн зодож биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан.
Энэ талаар тус хөдөлгөөнийхөн цагдаагийн байгууллагад мэдэгдэж яаралтай арга хэмжээ авч өгөхийг хүссэн ч энэ хэргийг шалгалгүй нуун дарагдуулах болжээ. Ингээд болсон үйл явдлын талаар Д.Чойпүрэв дараах зүйлийг ярьсан юм. “Миний бие одоогоос гурван сарын өмнө буюу наймдугаар сарын 2-3-нд шилжих шөнө хэсэг хүнийг хятадуудын мэдэлд байдаг “Дун Ши” гэдэг компанийн амралтын газарт хүргэж өгөөд тэнд амиа алдах шахсан. Би тус амралтын газар руу “Дун Ши” компаний захирал Лүнь-Ди Ши гэгч Хятадын иргэн болон өөр бусад хүмүүсийг зөөж тээвэрлэсэн юм. Тус өдрийн орой дээрх хүмүүстэй хамт ирсэн Бүрнээ гэгч өвөрмонгол залуу гэнэт над дээр хүрч ирэн “Чи муу “Босоо хөх Монголын” гишүүн манай хятадуудыг их дарамталдаг гэл үү гээд шууд намайг зодсон. Тэгээд тэр этгээд болон тэдний гар, хөл болсон 10 орчим залуу намайг аймшигтайгаар зодож, алахыг завдсан.Тэгж зодуулах явцад миний нэг хөл, гурван хавирга хугарч, тархи бяцарсан юм. Тэд намайг шөнийн 12:00 цагаас хойш бүтэн дөрвөн цаг зодож, намагт живүүлэн тамлан зовоосон. Эцэст нь бүр нойтон алчуураар нүүрийг маань дарж ухаан алдуулсан. Ингээд би тэр шөнө найман удаа ухаан алдсан. Тэд намайг хүн харахын эцэсгүй болгосныхоо дараа буюу маргааш нь эмнэлэгт аваачиж өгөхдөө “Чи муу амаа хамхиж яваарай, зарга хийвэл хохь чинь шүү” гэж хэлсэн. Ингээд эмнэлэгт ирснийхээ дараа зодуулсан тухайгаа найз нөхөд болон бүлгийнхээ гишүүдэд хэлж дараа нь Налайх дүүргийн цагдаагийн газрын мөрдөн байцаагч Д.Гомбо, тус дүүргийн ерөнхий прокурор Н.Тогтох нарт хэлсэн боловч тэд нэг их онцгой анхаарч үзээгүй. Одоо Д.Гомбо гэх мөрдөн байцаагч утсаа ч авахаа байсан. Манай хууль хяналтынхан иймэрхүү байдлаар л ажлаа хийж байна даа. Уг нь хууль сахиулах байгууллагууд аливаа гэмт хэрэгтэй тэмцэж, иргэнээ хамгаалах үүрэгтэй байдаг биз дээ. Гэтэл хэсэг бүлэг этгээд ажлаа иймэрхүү байдлаар хийж байгаад үнэхээр харамсаж байна. Тиймээс ахлах дэслэгч Д.Гомбо болон прокурор Н.Тогтох нарыг АТГ-т болон ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын газарт шалгуулахаар өгөх гэж байна” хэмээсэн юм. Ямартай ч Д.Чойпүрэв энэхүү зодуураас болж гурван удаа хагалгаанд орж хөл нь идээлсний улмаас суга таягтай явах болжээ.

“Босоо хөх монгол” бүлгэмийн гишүүн ч монгол хүн

Харин Д.Чойпүрэвийн өмгөөлөгч “Би энэ талаар мөрдөн байцаагчид хэлэхдээ “Энэ чинь онц ноцтой зохион байгуулалттай гэмт хэрэг, та нар албан ёсны дагуу шалгах ёстой” гэж хэлж байсан ч тэд “Та яаж мэдэж байгаа юм” гэж хэлдэг. Уг нь тэд хуульд заасан албан үүргээ биелүүлэх ёстой биз дээ. Ямартай ч үйлчлүүлэгчийнхээ хүсэлтээр энэ хэрэг дээр мөрдөн байцаалт явуулж буй нэр бүхий хүнийг шалгуулахаар зохих газарт нь хандана гэв.
Өнгөрсөн хугацаанд зөвхөн нийслэл хотод ч төдийгүй хөдөө орон нутгаар Хятад улсын иргэд монголчууд руу бүлэглэн дайрч, нутгийн ард олныг доромжлох, өрх толгойлсон эмэгтэйг гэртэй нь шатаахыг оролдох, тэр байтугай төрийн цагдаад халдах гэмт хэргийг удаа дараа үйлдсэн. Харамсалтай нь тэгж шийтгэлээ, ингэж хариуцлага тооцлоо гэх мэдээлэл төдийлэн цацагдаж байгаагүйгээс болж гадны иргэд даварч байна гэх бухимдал нийтийн дунд газар аваад байгаа юм. Хэрвээ манай залуус БНХАУ-д очоод хүн зодож танхайрсан бол тэд ямар ял авч Хятадын шоронд суух бол. Гэтэл манайхан хоёр улсын харилцаанд ан цав үүснэ гэх мэтээр нөгөө л нэг дипломат ёс жаягаа ярьдаг. Тиймээс л Монголын төр болон хууль хяналтын байгууллагынхан ийм сул дорой гэж үү хэмээн асуумаар санагдана. Хэдийгээр зодуулсан хүн нь муу нэртэй, луу данстай “Босоо хөх Монгол” хөдөлгөөний гишүүн ч гэлээ тэрбээр монгол хүн гэдгийг бид мартах ёсгүй. Юутай ч энэ хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар бид эргэн мэдээллэх болно.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

10 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 10 сар 23/

    oroo cegcegnej ochood tomoorch baigaad zoduulcan bailgui dee........

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 23/

    хятадуудыг өмөөрч монголчуудыг буруутгаад байгаа нь хятадуудын гар хөл болж амьдардаг этгээдүүдийн нэг нь бн да

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 23/

    чи хятадын гар хөл болсон этгээдүүдийн нэг нь байна да

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 22/

    Одоо тэмцэх шийтгэх цаг нь болсон бараг онгороод байна ш дэ. Юу бодож сэтгэж байдаг хумуус вэ! Ухаараач ээ!!! Бидний хуухдууд юун дээр амьдрах гэж байгааг!!!

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 22/

    Хоорхий ядаж монгол гэд бодож болно до. Эх нутгаа зарах гэж байгаа новшууд юу вэ? Бодооч??? Тэнэгууд ээ. Юутай улдэх ямар оронд хэний монгийг толох гэж байгаагаа бодооч чаваас да.

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 21/

    hohi ni novshiin reket

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 20/

    Chi jamar muuhai amtan be

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 20/

    Zalyy min tsagdaagiinxan tsaad xyjaa naraas chin xeden tog l abchixgvi yu daa

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 20/

    Zalyy min tsagdaagiinxan tsaad xyjaa naraas chin xeden tog l abchixgvi yu daa

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 20/

    Хэн энүүнийг далжигнаж тэр хятадуудыг зөө гэсэн юм бэ?дуртайдаа өөрөө хятадууд дээр шөнө очиж яаж сагсагнаа болдоо,өөрийн нь буруу юм биш үү?цагдаа прокурор огт шалгалгүй хаяна гэж хэзээ ч байхгүйдээ.

    Хариулах