БНСУ-ын нуруу нугас үе мөчний Нанүри эмнэлэг ээлжит үнэгүй эмчилгээгээ хийлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2016 10 сар 25

Нуруу нугас үе мөчний өвчнөөр сүүлийн жилүүдэд манай улсын иргэд маш ихээр өвчлөх болсон. Энэ нь хөдөлгөөний дутагдал, суугаа ажил зэрэг олон шалтгаанаар бий болж байгааг мэргэжлийн хүмүүс ярьж байгаа юм. Ингэж өвдсөн тохиолдолд эмчилгээ хийлгэх нь зардал мөнгөний маш их асуудал гарч байгаа бөгөөд цалин орлого муу амьдралын боломж тааруугаас болж, өвчнөө улам даамжруулан хүндрүүлэх тохиолдол цөөнгүй байна. Манай улсад дээрх өвчнийг хүндэрсэн тохиолдолд эмчлэх боломжгүй гадагшаа явах шаардлагатай  гэсэн хариуг маш олон хүмүүс авдаг. Энэ нь зардал мөнгөний хувьд багагүй байдаг бөгөөд үүний улмаас эмчлүүлж чадахгүй өвчиндөө шаналж буй хүмүүс их болсон байна.

БНСУ-ын нуруу нугас, үе мөчний Нанүри эмнэлэг нь дэлхийн олон орноос зорин ирж буй өвчтөнүүдийг эмчилдэг бөгөөд үүнээс нэлээдгүй хувийг Монгол өвчтөн хамардаг байна. Тиймээс сүүлийн жилүүдэд манай улсад жилд нэг удаа үнэ төлбөргүй мэс засал хийж  тухайн өвчтөнд эрүүл мэнд, аз жаргал бэлэглэдэг уламжлалтай болоод байна. Тус үнэ төлбөргүй мэс засалд урьд нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын ардын боловсролын тэргүүний ажилтан бага ангийн багш Жадамбааг 100 хувь зардлыг нь дааж үнэ төлбөргүйгээр хагалгаанд оруулж хөл дээр босгож байсан түүхтэй.  Тэгвэл энэ удаад Нанүри эмнэлгийн ээлжит үнэгүй мэс засалд Булган аймгийн Булган сумын иргэн Ширчиннямын Мөнхцэцэг хамрагдаж хайр ивээлийг  хүртэж хөл дээр босож чадсан байна. Тус эмнэлэг нь зорин ирж буй өвтөнд орчуулганаас эхлүүлэн эмчилгээний өмнөх дараах бүхий л асуудалд 1:1 үйлчилгээг үзүүлдэг бөгөөд Нанүри эмнэлгийг зорин эмчлүүлсэн олон Монгол иргэд өнөөдөр эрүүл саруул аз жаргалтай амьдарч байгааг дээрх жишээнүүд тодотгон харуулж байгаа юм. Эдгээр иргэдэд гараа сунган хайр халамжийг харамгүй түгээж байгаа БНСУ-ын нуруу нугас, үе мөчний Нанүри эмнэлгийн хамт олондоо талархал илэрхийлье.

Эмнэлэгтэй холбогдох:

Монгол дахь төлөөлөгчийн газар хаяг: Шастины нэрэмжит Улсын төв 3-р эмнэлгийн 1 давхарт
Утас: 7017-8085
Солонгос дахь утас: 82-2-6003-9762
Цахим хуудас: http://gn.nanoori.co.kr/mng/ /Монгол хэлээр/
https://www.facebook.com/inanoorihospitalmgl
Цахим шуудан: info@nanoori.co.kr

/Энэ удаагийн Монголд хийгдсэн үнэгүй мэс засал хэрхэн явагдсаныг Халуун сэтгэл нэвтрүүлгээр буюу доорх линкээр орж үзнэ үү/

 

 

 

Эх сурвалж: www.TODAY.mn
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх