“GOLDEN GYM Fitness Club” илүүдэл жинтэй хүүхэд бүрт хүрч ажиллахаар боллоо

Бизнес ・Нийтэлсэн: Хөхөө 2016 10 сар 26

            “Голден жим фитнесс клуб”-ээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхдэд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ удаа эцэг эх, ар гэрийн санхүүгийн боломж бололцоогүй эмзэг бүлгийн болон илүүдэл жинтэй хүүхдүүдэд зориулж  жин хасах хөтөлбөрөө эхлүүллээ.

            Тус хөтөлбөрөөр хүүхдүүдийг чөлөөт цагаа  зөв боловсон өнгөрүүлж, үе тэнгийнхэнтэйгээ цагийг сонирхолтой үр бүтээлтэй өнгөрүүлэхийг уриалж байна. Техник технологи хөгжихийн хэрээр бидний амьдралд интернет цахим ертөнц хэрэглээ болжээ. Гэвч энэхүү технологийн хөгжилд хэт автсанаар та бидний хүүхдүүд хоорондоо амьд харилцаа үүсгэх нь багасаж, биеийн жин нэмэгдэх, хүч тамир муутай бие султай болох зэрэг асуудлууд бидний хүүхдүүдэд нүүрлэх болсон. Иймээс “Голден жим фитнес клуб” олон төрлийн чийрэгжүүлэх дасгал сургуулилт, бие хамгаалах урлаг, бүжиг, хөгжилтэй тэмцээн багтсан сонирхолтой хөтөлбөртөө хүүхдүүд та бүхнийг оролцохыг урьж байна.

            Эцэг эхчүүд та бүхэн ч гэсэн ирээдүй хойч болсон үр хүүхдүүдээ дэмжиж манай хөтөлбөртэй хамтарч ажиллахыг уриалж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх