Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2016 11 сар 10
・ 6

Өнгөрсөн зургадугаар сарын 15-ны өдөр Малайзад амьдардаг монгол эмэгтэй н.Номин-Эрдэнэ тус улсын нэгэн бизнесмэн эртэй хамт машин сууж байгаад гэмт этгээдүүдийн суманд өртсөн хэрэг гарсан.
Гэвч дээрх этгээдүүдийн бай нь монгол эмэгтэй биш бөгөөд түүнтэй хамт явсан Малайзын иргэн, бизнесмэн байсан ч н.Номин-Эрдэнэ буруу газар, буруу цагтаа байсан тул суманд өртсөн гэдгийг тус улсын цагдаагийн байгууллагаас мэдээлж байв.
Эмч нар түүний биед байсан хоёр ширхэг сумыг хагалгаа хийн авсан хэдий ч н.Номин-Эрдэнийн биеийн байдал тааруу байгаад Малайз улсын эмнэлэгт ухаангүй хэдэн сар эмчилгээ хийлгэсэн юм. Харин түүнтэй хамт машинд байсан Малайзын бизнесмен “Монгол эмэгтэйтэй танилцаад удаагүй байгаа, түүнийг Малайзад юу хийдэг, хэзээ ирсэн талаар мэдэхгүй” гэж цагдаагийн байгууллагад мэдүүлж байжээ.
Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газраас “Малайзад 2015 оны зургадугаар сарын 15-ны өдөр буудуулсан иргэн Н-д холбогдох шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр болсон. Манай иргэн тус шүүх хуралд цорын ганц гэрч, хохирогчоор оролцсон. Иргэн Н ял шийтгэл, эдлээгүй. Эх орондоо ирсэн” гэх мэдээллийг өгсөн юм.
Эх сурвалж www.wikimon.mn - See more at: http://www.wikimon.mn/content/71711.shtml#sthash.r6vTtVUL.dpuf
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.