Дуучин Насаа: Би ямар уран бүтээлч болсоноо харуулна

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 11 сар 17 ・ 1

 


Монгол Улсын филармоний гоцлол дуучин Л.Насанбуян  2014 онд уран бүтээлийн шинэ ертөнцөө нээх гэж байна. Зууны манлай дуучин поп хатагтай  Б.Сарантуяагийн шавь гэдгээрээ бахархаж явдаг дуучин Насаа   “БИ...”   нэртэй анхны бие даасан тоглолтоо Монгол Улсын филармоний тайзнаа 11 сарын 28 , 29 нд  хийхээр товоо  зарлажээ.

Өөрийнхөө орон зай өөрийнхөө ертөнцийг харуулах БИ...  тоглолтонд удирдаач УГЗ  Б.Ганбатын удирдлаганд  Баянмонгол äжазз оркестр бүрэн бүрэлдэхүүнээрээ,   Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчид,   МУ-ын филармоний гоцлол дуучин Нарка , Мотив хамтлагийн дуучин Ганбаа зэрэг мэргэжлийн  уран бүтээлчдээс бүрдэх томоохон баг бүрэлдэхүүн оролцоно.

  Тоглолтонд дуучин Насаа  өөрийнхөө уран бүтээлүүдийг хүргэхээс гадна  Уитни Хьюстон, Женнифер Лопес ,Келли Кларксон зэрэг дэлхийн алдартай уран бүтээлчдийн сэтгэлд хоногшсон дуунуудаас Мөн дэлхийн алдарт  Чикаго мюзклын хэсгээс  жазз оркестортой дуулж  жинхэнэ амьд хөгжмийн хэмнэлийг мэдрүүлнэ.

Анхны бие даасан тоглолтынхоо тухай  Дуучин Насаа “Тэр үдэш  БИ дуулна, БИ бүжиглэнэ, БИ жүжиглэнэ, БИ хайрлана,  тэр үдэш дуучин Насаа ямар уран бүтээлч болсон бэ гэдгээ харуулах болно  гэж ам бардам хариулж байна.

Эх сурвалж: www.dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: