АТГ 15.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 09 сар 25 ・ 1

Олон нийтийн төвөөрөө дамжуулан АТГ сар бүрийн 25-нд мэдээлэл хийхээр тогтсон. Энэ дагуу өнөөдөр шалгагдаж байгаа хэргүүдийн талаар мэдээлэл өглөө.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс энэ сард нийт 287 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Өмнөх онд тус хэлтэс 193 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан бөгөөд энэ нь  48.7 хувиар өссөн дүнтэй байгааг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэн мэдээлэв.

Одоо 111 хэргийн мөрдөн байцаалт, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байна. Шийдвэрлэсэн хэрэг 83 байгаа нь өмнөх оноос 30 хэргээр өссөн үзүүлэлт юм.

Гэмт хэргийн хохирол шийдвэрлэх, нөхөн төлүүлэх, хөрөнгө битүүмжлэх ажиллагааг тасралтгүй явуулж байна. Өнгөрсөн онд нийт 32 тэрбум төгрөгийн хохиролтой хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан бол энэ жил 9 сарын байдлаар нийт 34 тэрбум төгрөгийн хохиролтой хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Үүнээс  3.1 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 15.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилжээ.

Шүүхэд шилжүүлэх саналтай 13 хэрэг байна. Тухайлбал, Хөгжлийн банкны хэрэг, Зам тээврийн яамны нэр бүхий албан тушаалтнуудад холбогдох хэрэг, Цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит компанид холбогдох хэргүүдийг прокурорын байгууллага болон шүүхэд шилжүүлэх санал хүргүүлжээ.  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 09 сар 26/

    Маш их хохиролтой онцгой хүнд том хэргүүд тухайлвал жаран тэр бумын гэх мэт хэрэгүүд шалгагдахгүй,шалга гэхээр шалтаг тоочсон, аар саархан юмаар оролдож суух энэ байгууллага байх хэрэгтэй юм уу? хайран зардал,төсөв мөнгө

    Хариулах