УИХ-ЫН ГИШҮҮН Н.НОМТОЙБАЯРЫН СУУЖ ЯВСАН МАШИН ОСОЛ ГАРГАЖ, ХҮНИЙ АМЬ ХОХИРСОН ХЭРГИЙН МӨРӨӨР

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 10 сар 09

“Дондогийн булаг” цайны газрын энэ уулзварт осол гарсан

Нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаяр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг, Уньт багийн “дондогийн булаг” гэх газарт хүн дайрч, амь насыг нь хөнөөсөн гэх мэдээлэл гараад байгаа. дээрх мэдээлэл гарсантай холбоотойгоор “Сайд машинаа өөрөө барьж явсан гэнэ. Хурдтай давхиж явахдаа эсрэг урсгалаар явж байсан мотоцикльтой хүнийг мөргөсөн байна. Н.Номтойбаяр талийгаачийн ар гэрийнхэнд осол гарсан гэдгийг хэлэлгүй нуужээ” гэх мэдээлэл ар араасаа цувран гарсан. Мөн ослын талаар Н.Номтойбаяр Төрийн ордонд мэдээлэл хийж, “Талийгаач согтуугаар мотоцикль унаж яваад осол гаргасан. Түүнд анхан шатны тусламжийг цаг алдалгүй үзүүлж, эмнэлэгт хүргэсэн боловч маргааш нь нас барсан” хэмээн мэдэгдсэн.

Өнгөрсөн есдүгээр сарын 28-нд автомашины осол юунаас болж гарсан бэ. Осол гарах үед машиныг сайд Н.Номтойбаяр жолоодож явсан уу. Эсвэл жолооч нь унаж байгаад осолдсон уу гэдгийг сурвалжлахаар Булган аймгийн Хутаг-Өндөр сумыг зорилоо. Манай сонины сурвалжлах баг Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг дэвсгэр Дондогийн булаг гэх газарт өнгөрсөн пүрэв гаригийн үүрээр очсон юм. Биднийг очих үед нутгийн иргэд “Манай энд долоо хоногийн дотор хоёр том осол гарчихлаа. 70 настай нутгийн ах бие нь тааруу эмнэлэгт хэвтэж байна. Харин нөгөөх нь амиа алдчихлаа. Шинэ зам тавьсанаас хойш манай энэ хавьд осол гарахгүй өдөр гэж байхгүй болсон. Жолооч нар хурдтай давхиж яваад хоорондоо мөргөлдөж байна” хэмээн ярьсаар угтлаа. Бид өнгөрсөн есдүгээр сарын 28-нд гарсан автомашины ослын газарт очсон юм. Төлүүгийн даваа уруудаад дөрвөн километр яваад л “Дондогийн булаг”-ийн арав гаруй цайны газартай жижигхэн суурин руу ороод ирэх аж. Нутгийн иргэд замын хоёр талд байшин, гэр барьчихсан цай хоол, айраг зардаг юм байна. 2013 онд Булган, Хөвсгөл аймгийг холбосон автозам ашиглалтад орсон. Шинээр тавьсан зам ашиглалтад орсноос хойш машины цуваа тасрахаа больсон гэнэ. Өдөр шөнөгүй машин цувдаг болжээ. Төлүүгийн даваа өгсөж явсан машины жолооч нар даваа дөнгөж уруудаад л хурдаа нэмчихдэг байна. Ямар нэгэн эргэлт, тохой байхгүй толь шиг зам дээр жолооч нар салхи шиг л давхичихдаг аж...үргэлжлэлийг энд дарж үз


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх