Хөрсөнд цацрагийн шинжилгээ хийж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 10 сар 09

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн тогтоосон 10 цэгээс хөрсний дээж авч эхэлжээ. Хөрсний дээжийг Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Цацрагийн хяналтын лабораторид байгалийн цацраг идэвхт изотопын хувийн идэвх тодорхойлох шинжилгээнд хамруулаад байна.

Уг ажлыг Мэргэжлийн хяналтын байгууллагын 2017 оны хяналт шинжилгээний төлөвлөгөөний дагуу Нийслэлийн суурьшлын бүсийн хөрснөөс хүний эрүүл мэндэд үзүүлэх цацрагийн сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан “Хот суурин газрын хөрсний бохирдлын байдалд хяналт шинжилгээ”-г хийж байгаа аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх