23 ДУГААР СУРГУУЛЬ БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ ХҮРТЖЭЭ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 10 сар 10

БНСУ-ын Боловсролын яамнаас дэлхийн улс, орнуудын Солонгос хэл судалдаг сургууль, байгууллагуудад сургалтын үйл ажиллагаа, цар хүрээ, оюутан сурагчдын амжилтыг үнэлэн Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналаа гардуулдаг.

Энэ удаагийн БНСУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналаар нийслэлийн Чингэлтэй дүүргийн лаборатори 23 дугаар сургууль шагнагджээ. Шагналыг БНСУ-ын Ерөнхий сайд гардуулан өгсөн байна.

Олон улсын хэмжээнд Солонгос хэлийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, улс орнуудын хамтын харилцааг өргөжүүлэн ажиллахад үнэтэй хувь нэмэр оруулж буй 23 дугаар сургуулийн хамт олон ийнхүү үнэ хүндтэй шагналаар шагнагдлаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх