Г.Дэнзэн, Я.Батсуурь нарын хэргийг Дээд шүүх хэлэлцэнэ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 10 сар 10

Г.Дэнзэн, Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт холбогдох хэргийг Дээд шүүх хянан хэлэлцэхээр тов зарлалаа. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаан энэ сарын 13-ны 09.00 цагт болно.

 

ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг албан тушаалаа урвуулан ашиглаж, 17 тэрбум төгрөгийн тендерийг эхнэрийнхээ нэр дээр “Говь повер” компанид өгсөн гэх хэрэгт холбогдуулан шалгаж шүүхээс 3.6 жилийн ял оноосон юм. Мөн уг хэрэгт холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь хоёр жилийн хорих ял, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр нарт хоёр жилийн тэнсэн харгалзах ял, Д.Баярмаад мөнгөн торгууль ногдуул шийдвэрийг шүүхээс гаргасан юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх