Баянзүрх дүүрэгт цахилгаан хязгаарлана

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 10 сар 10

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу өнөөдөр Баянзүрх дүүрэгт цахилгаан түр хязгаарлана. Тодруулбал, 16 дугаар хороолол Дандарын гудамж орчимд 11:00-18:00 цагийн хооронд цахилгаан хязгаарлаж, засвар үйлчилгээ хийх юм.

Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх