Шинээр тодорч буй сайдуудын хэн нь хэн бэ гэдгийг цуварлаар хүргэе

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 10 сар 12 ・ 9

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр сайд нарын нэрсийг бүлгийн хуралдаанд танилцуулсан. Тэрбээр сайд нарын 60 хувийг өөрийн эрх мэдлийнхээ хүрээнд томилж байгаа юм. Түүний томилгооноос харвал нэгдүгээрт Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Г.Зандашатарыг, Гадаад харилцааны сайдаар Д.Цогтбаатарыг,  Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайдаар Д.Сумьяабазарыг, Эрчим хүчний сайдаар Ц.Даваасүрэнг гэх зэргээр томилгоогоо хийж байгаа юм байна. Дараагийн Засгийн газарт багтаж буй сайд нарын хэн нь хэн бэ гэдгийг бид цуварлаар хүргэе. Хамгийн тохиромжтой сайдын нэрсийг Г.Занданшатар тэргүүлж байгаа юм билээ.

Г.Занданшатар гэж хэн бэ?

Г.Занданшатар бол Баянхонгор аймгийн Баацагаан сумын сум нэгдлийн даргаар ажиллаж байсан  Д.Гомбожавын хүүхэд.  Г.Занданшатар 1987 онд ЗХУ-ын Эрхүү хотын их сургуульд суралцаж, эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Швед, АНУ, Герман, Франц, Энэтхэг улсуудад банк санхүү, бизнесийн удирдлагын дунд, урт хугацааны сургалтуудад удаа дараа хамрагдсан. Нидерландын Маастрихтын их сургуульд магистер хамгаалсан.  

1992 оноос МУИСТ багш-эрдэм шинжилгээний ажилтан, 1996 оноос Хөдөө аж ахуйн банкинд Гадаад тооцооны газрын эдийн засагч, гадаад тооцооны менежер, захирлаар, ажилласан байдаг. Харин 1999 онд Монгол банкны Сургалтын төвийн захирлаар томилогдсон. Энэ үед дампуурлын ирмэгт тулсан Хөдөө аж ахуйн банкин дахь Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдоод бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөө боловсруулж, банкийг сэргээн босгох, дахин хөрөнгөжүүлэх үйл ажиллагааг удирдан амжилттай ажилласан байдаг. Ингээд тэрээр уг банкийг төрийн өмчид шилжүүлж,  эдийн засгийн үр ашигтай санхүүгийн байгууллага болгосон түүхтэй. Мөн 2000 онд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн маркетинг, үйл ажиллагаа хариуцсан дэд захирлаар ажилласан. Засгийн газар олон улсын нээлттэй тендер зарлан Хөдөө аж ахуйн банкийг амжилттай хувьчилуулах ажлыг хийсэн байдаг.

Үүнээс гадна 2003 онд газар тариалангийн салбар ноцтой хямарч, тариалалт зогсонги байдалд орж, Монгол улс дотооддоо гурил үйлдвэрлэх шаардлагагүй гэж үзэхэд хүрсэн  хүнд үед Г.Занданшатар дэд сайд болоод, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогыг УИХ-аар батлуулж, Атрын III аяныг өрнүүлэх үндэс суурийг бие болгосон.

Баянхонгор аймгаас хоёр удаа дараалан сонгогдсон.  2005-2010 онд МАСЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч байсан бөгөөд 2010 онд тус холбоог өөрчлөн зохион байгуулах ажлыг шат дараатай хэрэгжүүлснээр “Нийгмийн Ардчилал-Монголын залуучуудын холбоо” болгон  шинэчлэлийн бодлого хэрэгжүүлсэн.

2012-2013 онд МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүн. Улсын их хурлын гишүүнээр ажиллахдаа Татварын хууль, Бичил уурхайн тухай хууль, Авлигатай тэмцэх тухай хууль, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зэрэг 20 шахам хуулийн төслийг санаачилж, янз бүрийн чиглэлээр УИХ-ын 40 гаруй ажлын хэсгийн ахлагч болон гишүүнээр ажилласан аж. 2016 оны УИХ-ын сонгуулиар Баянхонгор аймгийн VII тойрогт нэр дэвшиж ялалт байгуулан парламентын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдсон.  Гадаад харилцааны сайд байх хугацаандаа АНУ, Герман, Япон, БНСУ, Итали зэрэг 20 шахам улсад айлчилсан нь Монгол улсын гадаад харилцаанд ахиц дэвшил гарахад ихээхэн үр нөлөө үзүүлсэн.  Япон улстай 17 жил баримталсан иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн харилцаа болгон шат ахиулах зорилт дэвшүүлэн ажилласан нь таван жилийн дараа үр дүнгээ өгч, хоёр улс уг түншлэлийн гэрээг 2015 онд байгуулсан байдаг.

Мөн тэрээр Стэнфордын их сургуульд боловсрол эзэмшсэн, хөгжиж буй орнуудын талаар цогц судалгаа хийсэн хүн. ОУ судлалаар мэргэшсэн, дэлхийн хэмжээний судлаачидтай хамтран ажилладаг, тэдний ном бүтээлийг монгол хэл рүү орчуулдаг. Тэдэнтэй хамтран төсөл удирдаж ажиллаж байгаа. Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн захирал Жэймс Фишкин, тус сургуулийн профессор Карл Айкенбэри нарын нэр хүндтэй эрдэмтдийг урьж авчран  лекц уншуулж, монголчууддаа оюуны хөрөнгө оруулалт хийдэг чухал хүн байгаа юм.

 Г.Занданшатар гадаад хэлээр чөлөөтэй харилцаж, хөрөнгө оруулагчитай хүртэл найрсаг харилцаж, зөв менежменттэй, эдийн засгийн ч том алхам хийх чадалтай нөхөр. Ийм нэгэн эрхэм Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болж байна.  Түүний мэдлэг чадварыг үнэлэн Монгол Улсын сайдаар томилж буй нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэгэн мэргэн сонголт гэж ойлгож болох нь ээ.

Г.Наран

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

9 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 10 сар 12/

    14тербумынгол төлөөлөгчдийн нэг зальт хүн сармагчин

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 11/

    Nudee olson songolt bnaa amjilt

    Хариулах
  • Дуяа / 2017 10 сар 11/

    МАН-д ядаж иймэрхүү залуужуудаа дэмжээд гаргаад ирвэл сайн л байна.

    Хариулах
  • EBU / 2017 10 сар 11/

    Bolovsromtoi mundag zaluu shdee. Urd ni said hiij bsan turshlagtai. Saya surchaad irsen sanagdaj bna odoo erdemee gargaad bjee amjilt

    Хариулах
  • батэрдэнэ / 2017 10 сар 11/

    Өмнө нь гадаад харилцааны сайд байсан хүн байна шдээ. Сайд байр эрэмбэтэй хүн байна даа

    Хариулах
  • ЗОЧИН / 2017 10 сар 11/

    ЭНЭ ЭР ХАМААТАН САДАН, ТАНИЛ ТАЛАА АЛБАН ТУШААЛ, БАЙР СУУЦТАЙ БОЛГОХООС ӨӨР АЖИЛ ХИЙДЭГГҮЙ ЭТГЭЭД ДЭЭ. ИЙМ НОВНУУД МОНГОЛЫН ТӨРД БАЙХАД МОНГОЛ УЛС ХӨГЖИНӨ ГЭЖ ҮҮ? ГОНЖИЙН ЖОО. ОДОО ИЙМ ЛУЙВАРЧДААС САЛАХ ЦАГ БОЛСОН ДОО, ТА МИНЬ...

    Хариулах
  • odnoo / 2017 10 сар 11/

    nbeeren tiimshuu zuv hun bn

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 11/

    Энэ гахай одоо тэтгэвэртээ гарч зайлах хэрэгтэй.

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 11/

    zahialgat bichleg yum bnooo yah gej ingej bdag bnaa

    Хариулах