Хүүхдийн мөнгийг ялгаварлахгүйгээр олгоно

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 10 сар 11
"Хүний хөгжил сан”-гаас сар бүр хүүхдэд 20 мянган төгрөг олгодог билээ. Гэтэл энэ оноос энэ мөнгийг хүүхдүүдэд ялгаварлан өгнө гэх яриа хүчтэй тархаж, аав ээжийн алаг үрсийг алагчлах гэлээ гэсэн бухимдал иргэдийн дунд үүсээд удаж байна. Тухайлбал, гэртээ хөргөгчтэй, телевизортой, угаалгын машинтай, амьдралын түвшин дээгүүр айлуудын хүүхдүүд сар бүрийн 20 мянган төгрөгрөө авахгүй, харин амьдралын түвшин доогуур, олон хүүхэдтэй гэр орноо тэжээхэд хүндрэлтэй айлуудын хүүхдүүд дээрх мөнгийг үргэлжлүүлэн авна гэсэн мэдээлэл байсан юм. Тэгвэл эл хүүхдийн мөнгөний асуудлаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байр сууриа илэрхийлж, твиттерт жиргэжээ. Тэрбээр "Хүүхдийн мөнгөний тухай олон хүн хандаж анхаарахыг хүссэний дагуу УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай ярилцлаа. Хүүхдийн мөнгийг өмнөх жишгийн дагуу олгох нь зүйтэй гэж санал нэгдлээ. Зохих шийдлийг гаргах чиглэлд ажиллахаар боллоо. Хүүхдийн мөнгө бол Монголчууд олуулаа, эрүүл өсч торниход чиглэсэн Монгол Улсын бодлого юм” гэжээ. Ийнхүү байр сууриа илэрхийлсэн Ерөнхийлөгчийг сонгуулийн шоу хийх вий гэсэн хардлага ч байгаа юм. Дашрамд дуулгахад өнгөрсөн арванхоёрдугаар сарын хүүхдийн мөнгө өчигдрөөс эхлэн дансанд орж эхэлсэн талаар Нийгмийн хамгааллын яамны албаны эх сурвалж дуулгасан юм.
О.Сайхан

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх