Одоогийн байдлаар дараах замуудад хөдөлгөөний ачаалал үүссэн байгааг Замын цагдаагийн албаны жижүүрийн шуурхай албанаас мэдээллээ. Үүнд:

1. ШУТИС-ын уулзвар дээр зам тээврийн осол гарсны улмаас 2 талдаа,
2. Байгалийн түүхийн музейн уулзварын гэрлэн дохионы шонг тээврийн хэрэгсэл мөргөсний улмаас гэрлэн дохио ажиллахгүй болж, хөдөлгөөнийг биет зохицуулалтаар зохицуулж байна. Үүнтэй холбоотойгоор баруунаас зүүн чиглэлд ачаалалтай,
3. Нарантуул захын уулзвар 4 талдаа,
4. Энхтайвны гүүр урдаас хойш чиглэлд,
5. 120 мянгатын уулзвар Зайсан талаасаа болон Цагаан хаалга талаасаа,
6. Олимпийн гудамж Замын цагдаагийн уулзвар талаасаа,
7. Бөхийн өргөөний уулзвараас МУБИС-ын уулзвар хүртэл, 
8. Баруун 4 замын уулзвар Үндсэн хуулийн гудамж талаасаа болон Гэсэр сүм талаасаа,
9. Баянбүрдийн тойргоос Өлзий төвийн уулзвар хүртэл тус тус ачаалал ихтэй, хөдөлгөөн удааширсан байна.

Одоогийн байдлаар хотын төв рүү чиглэсэн хөдөлгөөн ихтэй байна. Иймд иргэн та цагаа зөв тооцоолж, замаа сонгоно уу.

Улсын дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжсэн бөгөөд өнөөдөр ...1, ...6-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хязгаарлалт тогтоосон замуудад хөдөлгөөнд оролцохгүй юм.