Мансууруулах өвс тээвэрлэж явсан этгээдүүдийг саатуулжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 10 сар 19

Улаанбаатар хотын хэмжээнд 10-р сарын 18-ны өдрийн 05:00 цагаас 10-р сарын 19-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 1853 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 194, зөрчлийн 1324, согтуугийн 78, зам тээврийн ослын 335, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 75-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3-р багийн нутаг дэвсгэр хяналтын постонд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид Баянзүрх дүүргийн 26 хороонд суух 24 настай эрэгтэй А-ийн Тоёота-Приус маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгажээ. Ингэхэд Хан-Уул дүүргийн 11 хороонд суух 24 настай эрэгтэй Б, Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд суух 25 настай эрэгтэй Б нар нь хар өнгийн 2, цагаан өнгийн 1 уутанд “Канабис” төрлийн олсны ургамал байж болох 2кг 905гр хатаасан ургамал тээвэрлэж явсныг илрүүлэн шалгаж байна.

 

Мөн Баянзүрх дүүргийн гуравдугаар хороо, ”10-р байрны орчим 10-р сарын 18-ны 23:30 цагийн орчим “Цохилт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчид сэжиг бүхий хоёр хүнийг шалгасан байна. Улмаар Баянзүрх дүүргийн 23-р хороонд суух 18 настай эрэгтэй Б, 18 настай эрэгтэй Г нар өвс татаж, тээвэрлэж явсныг илрүүлэн Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх