2017 ОНЫ II ДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЭХЭЛЛЭЭ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 10 сар 20

 

2017 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ.  Чингэлтэй дүүргийн цэрэг татлага 24 дүгээр сургууль дээр явагдаж цэрэг татлагын товчоо ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд 2 ээлжээр цэргийн алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг 10 дугаар сарын 20-22 ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Чингэлтэй дүүрэг 2017 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд дүүргийн цэргийн насны залуусыг эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулсан. Энэ хүрээнд цэргийн насны залуучуудын 18 хувь нь эрүүлжсэн байна.

2017 оны 5  дугаар сард гарсан Засгийн газрын тогтоолын дагуу цэргийн үзлэг хийх нарийн мэргэжлийн эмч нар дээр дахин шүд, халдварт өвчин, цус болон шээсний ерөнхий шинжилгээ, биохими шинжилгээ, элэгний үйл ажиллагаа, бөөрний үйл ажиллагаа, сахарын шинжилгээ, элэгний в болон с вирус тоолох, хэвлийн эхо оношлогоо хийгдэхээр заагдсан. Гэхдээ эдгээр шинжилгээг цэргийн зарлан дуудах хуудас авсан цэргийн насны залуучууд өгсөн байх шаардлагатай юм.

Цэрэг татлага энэ сарын 22-ныг дуустал үргэлжилнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх