"Оюу Толгой"-г шүүхэд өгсөн илүүдэл жинтэй Ц.Чинбатын шүүх хурал болно

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 10 сар 23 ・ 5

Монгол Улсын иргэн Ц.Чинбат 2017 оны дөрөвдүгээр сард "Оюу Толгой" компанид ажилд орох өргөдөл өгч нийт 5 үе шатанд шалгарсан боловч "Рио Тинто"-гоос зөвхөн Монгол ажилтанд зориулсан оффисийн ажилтны аюулгүй суух хязгаар 100 килограмаас ихгүй жинтэй байх гэсэн шаардлагыг үндэслэн ажилд тэнцүүлээгүй юм байна.

 

Тэрбээр хүний эрх, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхал бий болгож байна гэж үзэн хамаарал бүхий бүх яам төрийн бол төрийн бус бүх байгууллагад гомдол гаргажээ.

Түүний гомдлын дагуу Хүний эрхийн үндэсний комисс "Оюу Толгой" ХХК-д шаардлага хүргүүлсэн бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Монгол Улсын хөдөлмөрийн хуульд хүнийг бие жингийн суурь стандарт байхгүй, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхал бий болгож байна гэж үзжээ. 

Монгол Улсын Үндсэн хууль болон хөдөлмөрийн хуулийг зөрчсөн үйлдэл хэмээн үзэж иргэн Ц.Чинбат "Оюу Толгой" буюу Рио Тинто компанийг шүүхэд өгчээ. Шүүх хурал өнөөдөр буюу 10 дугаар сарын 23-ний өдөр 13 цаг 30 минутанд Сүхбаатар дүүргийн шүүх хурлын танхимд болох юм байна.

Шүүх хурлын үр дүнг бид мэдээлэх болно.  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 10 сар 24/

    Шүүхэд заргалдахын зэрэгцээ жингээ хассан уу бүдүн байх тийм сайхан биш ээ, манай хуульд бүдүүн хүнийг ажлын байранд байлгахгүй гэсэн хууль байхгүй тул ажилд авах нь зүйтэй ч гэх юм уу шийдвэр гарч магадгүй, учир нь хөдөлмөрийн гэрээ бөайгуулагдаагүй ажилд авах тушаал гараагүй байсан тул эргүүлэн то

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 23/

    Баргын хаалгаар багтахгүй,бага шиг машинд суухаар нум-рессор нь тэсдгүй,мотоцикел унадаг дугуй бол ярилтгүй,баргийн сандал даадгүй хүн намайг залуу байхад зүүнхараад байсан,их л төвөгтэй юм билээ,заргалдах яахав жингээ эрүүл мэндээ бодолцох хэрэгтэй байхаа.

    Хариулах
  • oodos / 2017 10 сар 23/

    bitgii hytsaad bai ta nar Manaihaas oor gazar 100 garan kg jiriin l baidag jin Bid oorsdoo davjaa baihgui yu ha ha

    Хариулах
  • ГАХАЙ / 2017 10 сар 23/

    ГАХАЬ ХҮМҮҮСИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХГҮЙ. ӨӨРИЙНХИЙГӨӨ ХАНГУУЛНА.УУЛЫН АЖИЛ ЖИРИЙН АЖИЛ БИШ,ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ТАВИГДДАГ ШААРДЛАГАТАЙ САЛБАР.

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 23/

    Уг нь өөрийг нь осол гэмтэлээс хамгаалсан юм биш үү дээ

    Хариулах