“Хүчит шонхор” захын эзэмшлийн зам талбайн хязгаарыг тогтоожээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 10 сар 23

Авто замын ачааллыг бууруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн 11 дугаар хороо нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлөх ажил явагдаж байна.  Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайг хааж, хашаа хатгаж үйл ажиллагаагаа явуулж байгаа “Хүчит шонхор” захын удирдлагуудад дүүргийн газрын албанаас мэдэгдэх хуудас хүргүүлсэн аж.

Гэвч мэдэгдэлд заасан хугацаанд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөөгүй тул нийтийн эзэмшлийн зам талбайн хязгаарыг тогтоож цэгэн тэмдэглэгээ хийжээ. Мөн “Хүчит шонхор” худалдааны төвийн захирал Т.Сайнхүү болон тус захын холбогдох төлөөллийг дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Газрын албаны дарга Т.Мөнх-Эрдэнэ, Замын цагдаагийн тасгийн албан хаагч зэрэг албаныхан хүлээн авч уулзсан.

Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж талбайг хаасан, орц гарцыг чөлөөлөх хүсэлтийг дахин тавьж, нийтийн эзэмшлийн талбайд барьсан хашааг албадан буулгах, талбайг чөлөөлөх талаар дахин санууллаа. Тус худалдааны төв нь нийтийн эзэмшлийн гудамж талбайг өөрсдийн эзэмшилд хамруулан хашаалж, нэвтэрч буй тээврийн хэрэгслээс 1000 төгрөгийн мөнгөн төлбөр хурааж авдаг юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх