Архи тамхи, өөх тос, стрессээс үүдэн тархинд цус харваж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 10 сар 23

Жил бүр дэлхий дахинд 17 сая хүн  тархинд цус харваж, үүнээс 6,5 сая нь нас барж, 26 сая  хүмүүс харвалтаас тахир дутуу үлдэн хоцорч байна. Харвах асуудал хэзээ ч хэнд ч хэдэн настайд ч тохиолдож болох учир та бидэнд бүгдэд хамаатай асуудал. Гагцхүү хэнд ямар эрсдэлт хүчин зүйл байгаагаас хамаарна. Гэсэн хэдий ч харвалт нь урьдчилан сэргийлэх боломжтой эрсдэл юм. Дэлхий дахинаа тархины харвалт бууруулахын тулд  ДЭМБ -аас 2017 онд  тархины харвалтыг олон улсын өвчний мэдрэлийн өвчний ангилалд багтаан, урьдчилан сэргийлэлт, суртачилгаа мэдлэг олгох ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг чиг удирдлага болгосон байна. Дэлхийн харвалтын байгуулгаас 2017 онд “Тархины цус харвалтаас сэргийлэх ямар  шалтгаан танд байна вэ? “уриан дор  тархины харвалтын эсрэг компанит ажлыг явуулахаар уриалсан байна.

Тархины харвалтын 90% нь 10 эрсдэлт эрсдэлт хүчин зүйлээс хамаарсан байдаг байна. Монгол хүмүүсийн дунд тархины харвалтанд хүргэдэг эдгээр хүчин зүйлүүд болох өөх тос, давс, архи тамхины хэрэглээ өндөр байгаагийн зэрэгцээ жил ирэх тутам амьдралын буруу хэв маяг, стресс ихсэж, хөдөлгөөн хомсдол, бодисын солилцооны эмгэг өвчнүүд нэмэгдэж байна.

 Г.Нар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх