НӨАТ-ын сугалаа гэдэг мухар сүсгийг өөрчлөх хэрэгтэй байна Р.Отгонтулгаа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 10 сар 24 ・ 21

"Гааль татварын мэдээллийн технологийн төв" улсын төсөвт үйлдвэрийн газрын Ерөнхий захирал Р.Отгонтулга НӨАТ-ын сугалаанаас өөрийн хүсэл дураар хамаатан садан ах дүү, гэр бүлээ азтан болгож, нийтдээ 300 гаруй сая төгрөг хожсон, шалгагдаж байна гэх мэдээлэл яваад намжлаа. 

Энэ нь үнэн ч бай, худалч бай НӨАТ-ын азтан гэдэг мухар сүсэг аз эзэнд итгэсэн монголчуудыг улам мунхаруулах зүйл бидэнд хэрэггүй гэдгийг цаг хугацаа харуулж байна. Тиймээс иргэд  ч сүүлийн үед НӨАТ-ын сугалаа гэх худал хуурмаг зүйлд итгэхээ больж, энэ ажлын үнэ цэнэ унаад байгаа юм. Нэг талаараа баахан хүний мөнгийг бөөгнүүлж байгаад нэгэнд нь өгчихдөг шудрага бус тогтолцоо. 

Азтан гэдэг энэхүү элийрлээ бүр мөсөн болиод татвараас авах хувийг нь нэмэгдүүлээд болж өгвөл 10 хувь болгочих нь зөв гэдгийг учир мэдэх эдийн засаг судлаачид ч хэлж байна. 

Төрийн ажлыг сугалаагаар шийддэг хий хоосон итгэл үнэмшил, мухар сүсгийн балайрлаа хэзээ болих хүмүүс вэ гэдгийг төр засгаас иргэд хүлээсээр байгаа. 

Цагаан цаас шиг ард түмэнд юу ч гэж итгүүлсэн яадаг юм гэх улстөрчдийн үзэл бодол энэхүү НӨАТ-ын сугалааны тогтолцооноос үнэртээд байгаа юм. 

Тэгээд ч интернетийн бүх л зүйлийг хүн л удирдаж байгаа, сугалаа гэдэг зүйл нь нүдээ аниад гараа оруулаад нэгийг нь сонгодгоос ч өөр зүйл. Өөрөөр хэлбэл, сугалааны тохирлыг хариуцдаг программистууд өөрийн хүслээр бяцхан өөрчлөлт хийгээд, өөрийнхөө талын хүнийг азтан болгоод мөнгөө хуваачих ч боломжтой гэдгийг компьютерийн ухаан мэдэх нэг нь угаасаа мэднэ. 

Дэлгүүрийн худалдагчид азтан болчих гээд үйлчлүүлэгчдийнхээ сугалааг аваад хоцорчих хүсэлтэй, албаны хүмүүс нь сугалаа нэрийдлээр өөрсдийгөө азтан болгочих янзтай, энэ дунд үнэнч худалдан авагч жирийн иргэд цөм хохирч байгаа.

Өнөөдрийг хүртэл азтан болж үзээгүй хэдэн мянган хүн байхад тогтмол азтан болдог хэдэн арван хүн байх юм билээ. Ер нь энэ тогтолцоог нэг л өөрчлөхгүй бол арай л болохгүй банйа.

НӨАТ нэрийдлээр бид илүү мөнгө төлж худалдан авалт хийгээд байгаа гэдгийг та бүхэн мэдэж байна уу, Р.Отгонтулгын фракцынхаан. Азтан гэдэг мухар сүсгийг тогтолцоог өөрчлүүлэх хүсэл тань бий юу ер нь.

Г.Наран 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

21 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 10 сар 25/

    Отгонтулга гэгч энэ нөхрийг төрийн албанаас нэн даруй зайлуулах хэрэгтэй.Амьдралаа залгуулах гэж ядарч яваа баахан иргэдээс мөнгийг нь хурааж авчихаад нэгд нь бөөгнүүлж өгчихөөд азтан гээд шуураад байх нь ч сонин биш бас болоогүйээ өөрсдөө хуваагаад авчихдаг шиг байгаа юм.Жилд татварын албаны нэг хү

    Хариулах
  • Батмөнх / 2017 10 сар 25/

    Төр өөрөө луйвар хийгээд байна. Хуулийн өмнө хэн ч бай эрх тэгш байх ёстой. Хувь хүнд буцаан олгох 10 хувийг яагаад 2 болгосон юм бэ. хэний ,ямар байгууллагын шийдвэр вэ. Татварын байгууллага авахаа болохоор хууль ярьдаг, буцаах болохоор үхчихгээд байдагаа боль. Ч.Хүрэлбааатар сайд нэн даруй шийдвэр

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 25/

    одоо цагт хүнийг хуурах бэрх болж байгаа, хуурагдалт эргээд хэн нэгэн хэсэг бүлэг хүн дээр унадаг, мөнгө аваад яахын баяжих юм уу, баяжлаа гээд хэнд хэрэгтэй билээ дээ

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 25/

    Зүгээр л НӨАТ-н татварыг 3 хувь болгочих хэрэгтэй. хүн бүхэн шудпарга төлөх ба төлөхдөө с сэтгэл хэнгэлуун байх болно.

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 24/

    sugalaag bolimoor yum .toriin ner barisan luivar. aliin bolgon irged hohirch hedenhen hun aztan nereer bayjiji suuh ve.

    Хариулах
  • Aztan bolmoor bn / 2017 10 сар 24/

    Цuchnuun l suglaa burtguullee. 20,0 ch algadaa

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 24/

    зочин сугалааг бурэн мөсөн зогсоох нь зөв харин НӨАТ ийн 5 хувийг иргэдэд буцаан олгох нь зөв шийдвэр болно шүү ядарсан түмэндээ тус болно доо 5 хувийг буцаан олгосон нөхцөлд төсвийн орлого суга өснө Захуудыг eбаримт олгодог болгох хэрэгтэй АА н нэгжүүд НӨАТ төлөхөөс зайлсхийж хуурамч баримт өгдөг я

    1
    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 24/

    Сугалааг бүрмөсөн зогсооё Харин иргэнд НӨАТ-10 хувийн 5хувийг нь буцаан олгодог больё Дүнжингарав Бөмбөгөр...гээд худалдааны том жижиг бүх газаруудийг ebarimt олгодог болгоё ebarimt олгочихоод түүнийгээ татварийн сүлжээнд илгээхгүй байгаа ААН худалдааны цэгүүдэд хариуцлга тооц Тэхэд төсөвт маш их та

    Хариулах
  • zochin / 2017 10 сар 24/

    asdfasdfas

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 24/

    Яг үнэнийг хэлэхэд энэ бол төрийн дэмжлэгтэй луйвар

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 24/

    Сугалаагүйгээр шууд л 10 хувиа авдаг болъёо та минь ээ

    1
    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 24/

    сугалахгүйгээр, шууд 10 хувиа хүн бүр авдаг байяаааа

    1
    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 24/

    Миний танил найз нөхөд хамаатан садан гээд бодоход 1500 гаран хүн байна. Тэдэн дундаас НӨАТ-ийн суглаанд хожсон гэж дуулаагүй юм байна. Тэгэхээр 10 хувиа авдаг байх нь шудрага

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 24/

    Яг үнэн энэ бүгдийг харж суугаа эрх мэдэлтнүүд ичих цаг болсон

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 24/

    хэзээ ч хожихгүй сугалаа хүлээж байснаас 10 хувиа авдаг болчихвол харин ч зүгээр бүгдээрээ хувь тэгш эрх эдэлнэ.

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 24/

    энэ залууг өөрчлөх нь зөв шүү,Худлаа яриад байгааг харахаар дургүй хүрээд бдаг

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 24/

    НӨАТ-ын 10 хувийг буцаан олгодог болчихвол шударга хэрэг болно. Сугалаанд хожоод амьдрал нь дээшилсэн хүмүүсийг би л лав ойр хавиасаа олж хараагүйдэг.

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 24/

    Маш зөв санал,төрийн батламжтай залилан мэхлэлт,энэ ажлыг гарддаг буюу түүнд ойр байдаг хэдхэн хүн байнга хожиж байдаг гэсэн,ингэж дээрэм тонуул хийхийн оронд бидэнд буцаан олгодог хувиа л жаахан нэмчих,тэгээд л болоо,энэ харин шудрага шүү?ЕС-даа хэлий байз.

    Хариулах
  • Zochin / 2017 10 сар 24/

    Tiim ym baihgui.harin ch shudarga togtoltsoo shig sanagddag.olon ch hun aztan boldgiim bn le.

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 24/

    Энэ яг үнэн ард түмнийг хуурч сурсан Сайханбилэг тэргүүтэй луйварчидыг эрлэг хариуг нь авна

    Хариулах
  • аарай / 2017 10 сар 24/

    Энэ зөвөө. санал нэг байна.Сугалааны оронд НӨАТ-ын 10%-ийг өгчих.Сугалааг болих хэрэгтэй. Р.Отгон тулгыг яагаад ард түмний мөнгөөр тэжээгээд байна вэ? Энэ луйварчинг одоохон ажлаас нь зайлуул ард түмний шаардлага

    Хариулах