Тамхины худалдааны зохистой хяналт дугуй ширээний уулзалт болно

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 10 сар 24

Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Тамхины хяналтын тухай хуулийг 2013 оноос хойш мөрдөж байгаа билээ. Уг хуулийн хүрээндсургууль, цэцэрлэгээс 500 метрийн радиус дотортамхи худалдаалахыг хориглосон. Олон нийтийн газар буюу баар, ресторан, үйлчилгээний байгууллага дотор тамхи татахыг хорилосон гээд олон чухал заалтуудыг хуулинд шигтгэж чадсан. Тэгвэл амьдрал дээр энэ хууль төгс хэрэгжихгүй байгааг хүн бүхэн мэднэ. Мөн албан байгууллага, аж ахуйн нэгжийн гадаа, гудамж талбайд хүмүүс хаа дуртай газраа тамхи татаж л байдаг. Тэрбайтугай сургууль орчмын ТҮЦ, ил задгай жижиглэн худалдаа эрхлэгчид тамхийг ширхэглэж зарж л байна. Тэгвэл “Тамхины худалдааны зохистой хяналт” сэдвээр дугуй ширээний уулзалт маргааш Худалдаа аж үйлдвэрийн танхимд болох юм байна. Уг хуралд Монголын жижиглэн худалдаа дэмжигчдийн холбоо, Казахстаны жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоод оролцохажээ. Тэд тамхины хэрэгжилтийн өнөөгийн байдал, уг хуулийн хэрэгжилт жижиглэн худалдаачдад төдийгүй хэрэглэгчдэд, улс орны эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа талаар санал бодлоо солилцох юм байна. Энэхүү арга хэмжээнд Ази номхон далайн аялал жуулчлалын жижиглэн худалдааны холбооны төлөөлөгч Rhoda Severino илтгэл тавьж, Тамхины хяналтын тухай хууль гадаадын аялагчдад хэрхэн нөлөөлдөг талаар яриа өрнүүлнэ гэсэн.

Дугуй ширээний хэлэлцүүлгийн үеэр тамхины зохистой худалдааны хяналтад санал болгож шийдлүүдийг ч хэлэлцэх юм байна.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх