Шилдэг залуус гадагшаа дүрвэсээр, эх орон эзгүйрэх нь

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 10 сар 25 ・ 14

Манай улсын иргэдийг удахгүй АНУ- руу ажиллахаар явуулдаг болох гэж байгаа тухай Гадаад харилцааны яам мэдэгдсэн. Тэдний талаас нааштай хариу ирвэл тэгээд л виз гараад эхэлчих юм байх. Энэ бол сайхан мэдээ, иргэд ч нааштай хариу ирэхийг тэсэн ядан хүлээж, АНУ гарахыг мөрөөдөж байна. Гэхдээ монголд ажил олдохгүй лааз өшиглөөд явж байдаг залуусыг бөөн, бөөнөөр нь ажиллуулж буян үйлдэхгүй гэж байгаа юм билээ шүү. 

Хамгийн шилдэг, сайн эрүүл саруул хариуцлагатай, гайгүй ажил хийж буй хүмүүсийг урвуулан аваачиж, хэдэн сар хар ажил хийлгэчихээд буцаагаад хөөгөөд явуулчихна. Тэгсэн ч байсан бүгд тэнд очихыг хүсэн мөрөөдөж байна. Болж өгвөл ирэхгүй гэсэн бодолтой бас. 

Мөн Солонгос руу ажиллах хүч гаргах журам 2018 оноос эхлэн өөрчлөлт орно. Ямар өөрчлөлт вэ гэхээр боловсролтой, дипломтой, эсвэл МСҮТ төгссөн аж үйлдвэрийн салбарт ажиллаж байсан, бие бялдарын хөгжил сайтай, хариуцлагатай, эрүүл саруул хувь хүний хөгжил ажиллах ур чадвартай өндөр байвал авна гэдэг журамтай болж байгаа. Өмнө нь шилдэг монгол залуус яваад бараг солонгос хүн болсон. Одоо тэднээс ч шилдэгүүдийг нь явуулна. Гэхдээ үүнийг буруутгаж болохгүй хэн хүнгүй солонгос гарч ажиллахыг хүсэн мөрөөдөж байгаа. Солонгос явах хүсэлтгүй монгол хүн гэж бараг байхгүй шүү. Хайгаад үзээрэй. Угаасаа тэгхээс ч өөр арга байхгү шүү дээ. Эх орны аж байдал иргэдийг зугтаахад хүргэж байна. За яахав нэг ч гэсэн айл орох оронтой болог гээд иргэдэ солонгос явуулаад л байдаг. Явуулах нөхцөл боломжийг хангаж өгч байгаа төр засагтаа бас баярлах хэрэгтэй. 

Ганц л асуудал байна. Юу гэвэл хэн үлдээд байна вэ, солонгос явах гээд тэнцээгүй виз гардаггүй, эсвэл ямар ч ажил хийж чадахгүй, гадаад битгий хэл монголдоо ажил олж чаддаггүй, ангайж хэвтэж, лааз өшиглөсөн хүмүүс. Манай улс ийм хдорой хүмүүсийн орон болж байна гэсэн үг. 

Нэг сургуулийн 10 багшийн виз зэрэг гарчихсанд тэд гайхамшигтай их баярлаж байна гэнэ. Багшү нараа ч алдаад дууслаа. 

Энэ байдлыг төр засаг хэрхэн өөрчилж, яаж зохицуулах юм бэ. Эх орноосоо дүрвэсээр, эх орон нь доройтсоор байх уу. Муухайгаар хэлэхэд хаантнууд нь гадаадад явж, тэнэгүүд нь үлдээд байгаа юм биш үү. 

Г.Наран 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

14 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 10 сар 30/

    хэн буруутай гэнээ битгий тэнэгт чи өөрөө л буруутай

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 30/

    битгий балаарт яахаараа шилдэг гэж зүгээр л хялбархан амьдрахыг хүсэгч за харьд очоод боолын хөдөлмөр эрхлэн аяга таваг угаах гэх мэт эсвэл ачаа зөөн эсвэл биеэ үнэлэх тэд яахаараа шилдэг гэж

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 30/

    битгий балаарт яахаараа шилдэг гэж зүгээр л хялбархан амьдрахыг хүсэгч за харьд очоод боолын хөдөлмөр эрхлэн аяга таваг угаах гэх мэт эсвэл ачаа зөөн эсвэл биеэ үнэлэх тэд яахаараа шилдэг гэж

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 28/

    Enend manan buruutai ted ard tumniig uguiruulj oorsdoo hayjikusonirkhol l bii ard tumen bol teneguud gej boddog uls

    Хариулах
  • zochin / 2017 10 сар 28/

    eruul saruul ajliin chadamjtai gadnii irgedeer har bor ajilaa hiilgej hugjih tuhain ulsiin bodlogo bizdee. tuhain orni irgediin amidraliin tuwshin undur bolhoor uuriinh ni irged tiim ajil hiihguishuudee

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 27/

    Үндсэн хуулиар Монголын иргэн ажиллах, амьдрах газраа өөрөө сонгох эрхтэй биш үү, тийм байхад хүнээ алдлаа гэж юу яриад байгаа юм вэ, Монголд амьдралын хэв маяг ямар байна, гадаадад ямар байна, хоол ундаа хүртэл харал даа, эрүүл хүнс байна уу,

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 27/

    mungu idsen nowshnuudaas bolood mongol xunamdrax argaggui uls bolloo end xiix ajil tsalin mungu bxgui xun amdraxiina rgaggui sonsoj bgaa uls yum chin xumuus amdraltai gazar ru yawax n zow shde yamar olsoj uxeltei bish ene muusain nowshnuudiig neg diilex yumsan xairan mglchuud gadnii uls ruu yawj end

    Хариулах
  • Чагнаа / 2017 10 сар 27/

    Энэ Монголоос эрүүл чиирэг, залуу зандан нь гадаадад шилэгдэж яваад Монголдоо хөгшиг настай, хазгар доголон, яртай дохтой нь ширвэгдэж үлдээд Үндсэн хуулиндаа заасан хүмүүнлэг ардчилсан нийгэмээ байгуулна шүү дээ. Гадаадынхны төлөвлөгөө сайн биелэж, манай маш дарга нар сайн биелүүлж байна...

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 26/

    mongoldoo zaluu ger bvl zaluuchuuda bodson tsogts bodolgo ywuulahgvi bol ger bvl salalt tsalin baga ajil oldohgvi amidral iim l baina uurhaid ajillaad ch tsalin baga mongoloor dvvren salsan ger bvl onchirson vr hvvhed bolowiidee tor zasag mini

    Хариулах
  • АНУ жор / 2017 10 сар 26/

    Mонгол улс ардчилалын ачаар хулгайч, дээрэмчид төрд гарснаар Азийн Колумба болсон, хүн амьдарч болох газар луу залуучууд тэмүүлэх нь зөв

    Хариулах
  • явах нь зөв / 2017 10 сар 25/

    Монголдоо хэдэн хийрхүү нөхдүүдийг дагаж улс төржиж, үндсэрхэж хийрхэж байхаар явах хэрэгтэй Ядаж хийрхэлтээсээ салаад хөрсөн дээрээ буугаад ирнэ

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 25/

    Neg talas unen ch nogoo tals yu genuu? Laaz hoshigloson teneguud ni uldej bgaan bish uu mishuu ged odoo yu yu gd bichtsen ym be... ug sanaa ni zow ch gsn bas oorsdiigoo ingej doromjilj bolohgui bhaa

    Хариулах
  • М / 2017 10 сар 25/

    УГААСАА ЭХ ОРОНД НЬ АЖИЛУУЛАХ БОДЛОГО БАЙХГҮЙ, БҮР ЯАМНААС НЬ БОДЛОГООР ГАРГААД, ОДОО БҮҮР АМЕРИКРУУ АЖЛЫН ВИЗ ГАРГАЖ ӨГНӨ ГЭЭД ХӨӨЦӨЛДӨӨД БАЙГААГ СОНССОН
    УУ, МАНАЙ ГАДААД ХЭРГИЙН САЙД Ч СЭТГЭЛЭЭРЭЭ ШҮҮ

    1
    Хариулах
  • zochin / 2017 10 сар 25/

    Hodoonoos irsen bolon hogshirson garyyd l uldsen shdee ta nudee nee oroitoj serj baina.

    Хариулах