Хаан банк дээрэмдэхийг завдсан этгээдүүдийг баривчиллаа

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2017 11 сар 09 ・ 11

Өчигдөр зэвсэглэсэн гурван этгээд Шөнийн зах дотор байрлах Хаан банк дээрэмдэхийг завдсан хэрэг гарсан. Банкнаас мөнгө дээрэмдэж чадалгүй оргон зайлсан гурван этгээдийг эрэн сурвалжлан өнөөдөр өглөө саатуулсан байна.

Сэжигтэн этгээдүүд нь 17-19 насны залуус бөгөөд тэдэнд эрүүгийн хуулийн 17.2.2.-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Уг заалтад “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” Гэж заасан байдаг.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар саатуулагдсан этгээдүүдийн хоёр нь  Сант сургуулийн сурагчид бөгөөд 2000 онд төрсөн 17 настай Т, М нар гэнэ. 

Одоогоор хэргийг БЗД-ийн цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байгаа бөгөөд хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар бид эргэн мэдээлэх болно.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

11 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 11 сар 12/

    ...үргэлжлэл.....тэхдээ бүх хүн нь бишшүүдээ,минийл уншдаг хэвлэл мэдээллийн хэдэн хүн,хэлээд гуйгаад тоодгүй юм билээ

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 12/

    Итгэж болохгүй улс бол хэвлэл мэдээллийнхэн,яагаад гэвэл:бичсэн юм нь нэг бол худлаа эсвэл унших ойлгох аргагүй алдаа

    Хариулах
  • eh ornoo geh hyn alga?.... / 2017 11 сар 10/

    iim hereg garna daa!!!yu l boldog bol?...chag ye chini dendyy oroo bysgaa bna!erend orson saltgaan bol hoyor nam nertei hylgaichidaas tyyniig ydirdaj baisan deeremchidees holbootoi bol erenhiilegcheer ajillaj baisan tedgeer nehedyyiig baribchlan sorond syylgaj soroond bylah chag irlee!

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 10/

    Энэ хүүхдүүд баригдаад л шоронд 20-30 жил хоригдоно гээж айлгаад л Тэгтэл улсаас хэдэн тэр бумаар идсэн новшнуудаа бариад хийх хэрэгтэй дээ

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 09/

    Овгийн эхний үсгийг биш нэрийг нь эцэг эхийнх нь нэртэй мэдээлэх хэрэгтэй. Алийн болгон хүний эрх гээд А, Б д нар гэх юм. БУСАД ХҮНД, ЭЦЭГ ЭХЭД НЬ, БАЙГУУЛЛАГАД НЬ СУРГАМЖ БОЛОГ.

    Хариулах
  • ТА-ны цалин хөлсний гарын авлага / 2017 11 сар 09/

    "ТА-ны цалин хөлсний гарын авлага" Төрийн Ордоны баруун хойно байрладаг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаанд байна лээ.Үнэ нь 8000 төгрөг гэнэ.

    Хариулах
  • АБТ боловсруулах гарын авлага ном / 2017 11 сар 09/

    Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд ашиглах боломжтой "Ажлын байрны тодорхойлолт боловсруулах арга зүй" хэмээх гарын авлага ном Төрийн ордоны баруун хойно байрладаг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаанд байна лээ.Үнэ нь 8000 төгрөг гэнэ.

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 09/

    Сургуулийн нэр нь буруу бна шүү. Наад Худал мэдээллийн чинь ард бүхэл бүтэн нэг байгууллагын нэр хүнд , багш нар, сурагчид эцэг эхчүүд бгаа шүү. Мэдээллээ шалгаж бж
    тавь.

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 09/

    Эх сурвалжаа хаанаас авсан бэ. Шал худлаа гүтгэлэгийн чанартай л мэдээ байна доо

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 09/

    Ийм юмнуудыг зурагтай нэр устай тавьж бай,нуух юмаа нуухгүй чадахгүй байж,нуумааргүй бүр олонд зарламаар,олон түмэн мэдэж нүдлэж авмаар улсуудыг нууцлаж нэр усгүй юм бичнэ,ямар хэрэшг байна,ДОХ-той этгээдийг үхэн хатан нууж олон хүнд халдаах боломж олгосоноороо юунд хүрсэнээ,хэдэн зуун хүнд халдвар

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 09/

    etseg eh ni yu hiij bdag bna huuhduudee meddeggui sant surguuliin huuhduud arai uhamsartai ger buld torson bmaar

    Хариулах