Хүүхдэд ямар нэг ялгамжгүйгээр олгох 104,5 тэрбум төгрөг банкуудад шилжжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 11 сар 14

Хүүхдэд ямар нэг ялгамжгүйгээр олгох 104,5 тэрбум төгрөг банкуудад шилжжээ

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Монгол Улсын 2017 оны төсвийн тодотгол батлагдсанаар хүүхдийн мөнгийг он дуустал бүх хүүхдэд ямар нэг ялгамжгүйгээр олгох 104,5 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэсэн билээ.

Улмаар Монгол Улсын 1043180 хүүхдийн найм, ес, аравдугаар сарын мөнгийг Монголбанкнаас арилжааны 13 банкин дахь нэрийн дансанд нь шилжүүлэх ажил эхэлсэн. Өчигдрийн байдлаар арилжааны банкууд хүүхдийн мөнгийг дансанд нь бүрэн шилжүүлж дууссан байна. 

Харин данс давхардсан, хуучин дансаа хаагаагүй шинэ данс нээлгэх, банкаа солих зэрэг шалтгааны улмаас 2400 гаруй хүүхдийн мөнгө шилжээгүй байгаа тул хүүхдийн мөнгө нь ороогүй байгаа иргэд өргөдөл гаргасан банкиндаа хандан асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх