Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2017 11 сар 15 ・ 1

Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравнэгдүгээр сарын 15. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын адаг цагаан нохой сарын 27. Буд гараг. Тугчин одтой, долоон улаан мэнгэтэй, улаан морь өдөр.

                          Барилдлага: Үл зохилдох 
                          Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
                          Суудал: Төмөр         

Өдрийн наран 8 цаг 05 минутад мандан, 17 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Gerbera / 2017 11 сар 15/

    Сонирхолтой яриа нь үнийн санал юм. Би энэ сэдвийн талаар илүү ихийг бичих нь илүү дээр гэж бодож байна, энэ нь сэдэвчилсэн сэдэв биш ч хүмүүс ийм сэдвээр ярихад хангалтгүй байдаг. Дараагийнх нь. Баярлалаа.

    Хариулах