Нэг өрхийн сарын дундаж зарлага 1 сая төгрөг болж өсчээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 11 сар 15 ・ 10

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2017 оны 3 дугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 929.4 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 76.1 (8.9%) мянган төгрөгөөр өслөө.

Сарын дундаж мөнгөн орлого өсөхөд цалин хөлсний орлого 45.5 (9.5%) мянган төгрөг, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 12.4 (7.5%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2017 оны 3 дугаар улиралд 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 93.2 (10.1%) мянган төгрөгөөр өслөө. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага өсөхөд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 69.6 (10.0%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

10 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 11 сар 16/

    Энэ төрийн байгууллагууд төсвийн мөнгөөр цалинжаад хангамжтай ажиллаж байж судалгаагаа зөв гаргаарай. Баахан чадваргүй залхуу гарууд цалин нэмэгдээгүй тэтгэвэр тэтгамж нэмэгдээгүй байхад тоо баримтаа буруу гаргаад ард түмний амьдралыг сайжруулчих юм байна л даа. Эсвэл төрөөс төрсөн тэрбумтангуудын х

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 16/

    Сүүлийн 5 жилд цалин болон тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүгүй байхад яагаад өрхийн орлого ингээд нэмэгдээд байдаг юм болоо гайхалтай тоо баримт юм шиг ээ

    Хариулах
  • харамсалтай / 2017 11 сар 16/

    СТГ ыг хаавал таарна. Бас нэг өгөөжгүй байгууллага, иргэдийн толгойг эргүүлэх үүрэгтэй. Ард түмэн цагаан цаас биш шүү. Ийм мэдээгээ тараахаа боль

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 16/

    Битгий худлаа ярилдаа ард түмний амьдрал хэцүү байна шүүдээ

    Хариулах
  • Ундраа / 2017 11 сар 16/

    БИТГИЙ ЭРГҮҮГЭЭГАЙХУУЛААД БАЙ ЗАЙЛ ЦААШАА

    Хариулах
  • ЗОлоо / 2017 11 сар 16/

    ЯАЖ ийм тоо гаргадаг улсууд ТӨРИЙН АЛБАНД шургалдаг БНА ААААААААААААААААА Боловсрол мэдлэггүй гэхэд АРАЙ ДЭНДЭЖ БНА

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 16/

    Худлаа мэдээ байна

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 15/

    цалин яахаараа өсчихдэг байнаа

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 15/

    Худал мэдээ. Гудамжинд гараад асуу. Хаана тэр өндөр цалинтай хүмүүс байна

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 15/

    Яаж гаргахаар ингэж өсдөг байна. Тэтгэвэр тэтгэмж 7.5 хувиар өссөн гэнэ. Сүүлийн 2 жлд нэг ч төгрөгөөр тэтгэвэр нэмэгдээгүй байхад яахаараа өсдөг байна? Статистик ингэж худал мэдээлэл цацахаа болимоор юм.

    1
    Хариулах