Насанд хүрээгүй, жирэмсэн хүний биеийг үнэлүүлж байсныг илрүүлэн шалгаж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2017 11 сар 23

 

Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид нийслэлд үйл ажиллагаа явуулж буй саун массажны газруудаас ноцтой, хууль бус үйлдлүүдийг илрүүлэн, таслан зогсоож, шалгалтын ажиллагааг явуулж байна.  

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг нэр хаяг нь тодорхойгүй сауны газарт зургаан эмэгтэйн биеийг үнэлүүлж байжээ. Тэдний хоёр нь насанд хүрээгүй бөгөөд нэг нь жирэмсэн байсан нь шалгалтын явцад тогтоогджээ. Мөн тус дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэр, хаяг нь тодорхойгүй сауны газрыг шалгахад дөрвөн эмэгтэйн биеийг үнэлүүлж байсан бөгөөд нэг нь насанд хүрээгүй болох нь шалгалтаар тогтоогдсон байна.

Энэхүү хууль бус үйл ажиллагааг зохион байгуулсан этгээдүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 13.1.2.1 дэх хэсэгт зааснаар хэргийн шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм.

13.1 дүгээр зүйл.Хүн худалдаалах

1.Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн; тээвэрлэсэн; орогнуулсан; дамжуулсан; хүлээн авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж;

2.2.хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж;

2.3.Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заасан байдаг.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх