Шагайны үүсэл

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2017 11 сар 24 ・ 1

 

Эрт цагаас өнөөг хүртэл уламжлагдан ирсэн үндэсний шагайн наадгайн нь нүүдэлчдийн үе үеийн амьдрал ахуйд тулгуурласан тоглох арга агуулга хэлбэрийн хувьд төгс боловсон оюуны соёлын чухал өвийн нэг билээ. Шагайн наадгайн гол хэрэгсэл нь шагай юм.

Шагайн наадгай нь тусгай орон байр,анги танхим,цаг зав болон багш шаарддаггүй зөвхөн гэрийн нөхцөлд орчноосоо сурч,намар тэнгэр дуугархаа больсон үеэс дараа жилийн тэнгэр дуугарах хүртэл хугацаанд тоглодог уламжлалт наадгай юм. Нүүдэлчин гэх тодотголтой ард түмэн мал сүргээ маллаж өсгөх, ан гөрөө хийх,, ах захаа хүндлэх ёсыг хэвшүүлэхийг үргэлчлэн харуулах зэргээр хүүхдэд хөдөлмөр, ёс суртахууны хүмүүжил олгож байдагаараа онцлогтой юм.

Уламжлалт ёс заншилтай холбоотой үүссэн тоглоомууд нь хүний бие мах бодод ямар нэгэн сөрөг нөлөөгүй бөгөөд  оюун ухаан сэтгэн бодох чадвар, аливаа юмны оньсыг тайлах арга ухаанд ажигч гярхай  чанарыг төлөвшүүлэх зэрэг олон давуу талуудтай.

Шагайны нэршил

Малынхаа хойд хөлийн шаантны нарийн үзүүрт,нөгөө талаараа борви ясны өргөн талд холбогдон орших жижиг цул ясыг шагай гэнэ . Шагайг зарим газарт шаа гэж нэрлэдэг.

Шагайг хонь ямааныхыг бог малын ,бодын шагай гэж ангилдаг. Харин үхрийн шагайг аргай гэж нэрлэдэг.Мөн шагайг буух байдалаар нь өөр өөр нэрлэдэг.

Үүнд:

Бөгтрөөрөө дээш харж унавал хонь, хонхор нь дээш чиглэн унавал ямаа
Тахираараа дээш харвал тэмээ, шулуунаараа дээш харж буувал морь,
Харин үзүүр хэсэг нь доош харж,бөөрөнхий нь дээш харж буувал онх гэж тус тус ангилдаг.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: