Хохирогч эмэгтэйг хорвоогийн “хог шаар” болгох тактик буюу газрын наймаа

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2017 11 сар 27

 

-“Ноцтой мэдээ” сонины “но”-той нийтлэлийн араас мөшгөхгүй-

“Ноцтой мэдээ” сонины сүүлийн дугаарт “Сүлжээтэй луйварчин Ч.Бээжинхүү гэж хэн бэ” гэсэн сүржин гарчигтай нийтлэл гарсан. Улмаар тухайн нийтлэл маш олон мэдээллийн сайтуудад зохион байгуулалттай юм уу гэмээр цацагдсан. Нийтлэлийн гол агуулга нь шууд л Ч.Бээжинхүү гэх эмэгтэй зууны зартай луйварчин гээд бичсэнээс гадна хэрүүл алим болоод байгаа газар нь тусгай хамгаалалттай газар байсан нь бидний анхаарлыг татсан юм. Тиймээс ч бид Сүлжээтэй луйварчин Ч.Бээжинхүү гэж хэн бэ болох тусгай хамгаалалттай газрын гэрчилгээг Байгаль орчны яамнаас гарын бэлэг шиг аваад орон сууц барьсан Б.Лхагвасүрэн нарын талаар энэ удаад сурвалжиллаа.

Хохирогчид хоног хоногоор нэмэгдэх нь байна

Бидний сурвалжлах хэсэг нэн түрүүнд тусгай хамгаалалттай газар болох Зайсанд Б.Лхагвасүрэн гэх хүний барьчихсан гэх орон сууцыг харахаар явсан юм. Эргэн сануулахад, гурван жилийн өмнө буюу 2014 оны хоёрдугаар сард Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Насанд хүрээгүйчүүдийн хорих 441 дүгээр ангийн зүүн талд уулнаас уруудаж явсан “land cruiser” маркийн машин баригдаж байгаа барилгын хашааг мөргөж ороод, дотор нь байсан барилгын суурь ухсан нүхэнд унасан хэрэг гарч байсан гэдгийг та бүхэн санаж байгаа байх. Бөө дээр очоод буцаж байсан гэр бүлийнхэн явж байсан бөгөөд ээж, охин хоёр газар дээрээ амиа алдаж, таван хүн сэхээнд орж байсан юм. Тэгвэл сэтгүүлч миний бие тухайн үед уг хэргийг сурвалжлан иргэдэд анхааруулга хүргэж байсан барилга дүрээрээ мөн байсан юм. Ёстой л нөгөө муу юм модон улаатай гэдэг нь энэ байхдаа гэмээр санагдсаныг нуух юун.

Анхнаасаа хууль дүрэм бүгдийг сөрөн барилгаа барьсаар аль хэдийн 240 гаруй айлын орон сууцны хороолол сүндэрлэн болчихсон байх юм. Хамгийн сонирхолтой нь уг байрыг улсын комисс хүлээн аваагүй байгаа ч төвийн шугаманд холбогдчихсон 100 гаруй айл орчихсон байгаа гэнэ. Улсын комисс хүлээн авахгүй байгаа шалтгааныг тодруулбал, тухайн барилга барьсан газар нь маргаантай байгаа юм байна.

Компани ч үгүй, газар ч үгүй, гурван цүнх тамгатай цаастай болсон түүх

Ингээд бид “Ноцтой мэдээ” сонинд зартай луйварчин мэтээр бичигдсэн эмэгтэй Ч.Бээжинхүүтэй бид холбогдсон юм. Гар утасны дугаарыг нь олоод уг хэргийг талаар асууж, тодруултал “өө эгч нь уулзаж байгаад тухтай тайлбарлаад өгсөн ч болно шүү. Учир нь утсаар ярихад хэтэрхий урт хэрэг л дээ. 2013 оноос одоог болтол шийдэгдүүлж чадаагүй эрүүгийн хэрэг юм” хэмээн учир явдлаа тайлбарласнаар бид уулзалдсан юм.

“Уран ган” ХХК-ын захирал Б.Лхагвасүрэн “Ихэр нева” гэх компанитай Ч.Бээжинхүү бүсгүй эрэл сурал болж хайсаар олж уулзсан байна. Ийнхүү уулзахдаа бүтээн байгуулалт хамт хийх санал тавьсан аж. Мэдээж тусгай хамгаалалттай газрыг аялал жуулчлалаар л ашиглах зориулалттай байдаг учир энэ дагуу жуулчны бааж барих зураг төслөө хийж байсан Ч.Бээжинхүүд боломж мэт санагдсан байх. Ингээд Б.Лхагвасүрэн гэх этгээдтэй гэрээ хийж “Ихэр нева” гэх компанийнхаа хувьцаа эзэмшигч болгосон юм байна. Үүнээс л Ч.Бээжинхүү бүсгүй компани ч үгүй, газар ч үгүй, гурван цүнх тамгатай цаастай болох ирээдүйгээ бэлдчихсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, ашигтай газрыг агнаад гаршчихсан гэх Б.Лхагвасүрэнгийн хорт алимнаас хазчихсан хэрэг. Ашигтай газрыг агнаад гаршчихсан гэсний учир нь ганц Ч.Бээжинхүү биш түүнд газраа алдсангомдогсод олон байдаг аж. Энэ талаар “Ихэр нева” гэх компаний захирал Ч.Бээжинхүү “Зайсанд насаараа амьдарсан таван өнчин хүүхэдтэй Самбуу гэдэг хөгшин Б.Лхагвасүрэнгээс газрынхаа гэрчилгээ барьцаалаад зээл аваад, газраа алдчихсан. Одоо гачууртад мал маллаж байгаа гэсэн. Өөр нэг эмэгтэй газраа мөн л түүнд алдаад сэтгэл санаагаар унаад хэвтэрт орчихсон байсан. Одоо тэр эмэгтэйг хаана явааг сайн мэдэхгүй юм. Бас хотын төвд барилга барих гээд мөнгө зээлсэн залууг 12 давхар барилга бариад дуусахад нь элдэв арга сүвэгчилж байгаад барилгыг нь авчихсан гээд олон муухай юм хийсэн хүн дээ. Хүмүүс ингээд тууштай зүтгээд байхгүй туйлдаад хаячихдаг юм билээ. Ганц би л 2013 оноос өдийг хүртэл явж болох бүх газраар явж шүүхдэлцэж байгаа” хэмээн дуу алдаж байсан юм.

Мэдээж Б.Лхагвасүрэн санасандаа хүрсэн учир гар бариад бугуй барина гэдэг нь болж эхэлсэн аж. Учир нь “Ихэр нева” гэх компанийн захирлыг өөрийгөө хэмээгээд өөрийн хүү Л.Золбоогийн “Далай Омбо” ХХК-д Хан-Уул дүүргийн нутагт орших Богд-Хан уулын Зайсангийн аманд байрлах 3.3 га газрыг ашиглах эрхийг хууль бусаар шилжүүлэн өгсөн байна. Ийнхүү хууль бус шилжүүлэг хийж байхад төрийн байгууллагууд нягталж шалгаагүй нь гайхалтай. Эсвэл нягталж шалгахыг хүсээгүй байх. Энэхүү хэрэг явдал 2013 оны тавдугаар сарын 05 нд болсон байгаа юм. Хамгийн гайхамшигтай нь аав нь хүүгийнхээ компанид газрыг шилжүүлж чадаагүй байхад “Далай Омбо” ХХК 2013 оны дөрөвдүгээр сарын 04-нд зөвшөөрөл гаргаад өгчихсөн байх жишээтэй. Гэхдээ тэр нь ямар ч албан ёсны бус нөгөө нүглийн нүдийг гурилаар гэгчээр ямар нэгэн тамгатай “зөвшөөрөл” гэсэн хаа нэг газраас авсан цаас хэрэгтэй байсан байгаа юм. Тиймээс ч ямар ч авах ёсгүй газар буюу нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас орон сууц барих зөвшөөрөл, харин ажил эхлүүлэх зөвшөөрлийг авто замын ажлын зөвшөөрөл авсан байдаг нь үнэхээр юм мэддэг хүний элэг хөшмөөр зүйл хийсэн байдаг байна.

Барилга бариулахгүй байх гэж Ч.Бээжинхүү бүх талын арга хэмжээг авсан ч түүний болоод төрийн байгууллагуудыг хүч хүрээгүй өнөөдрийн энэ орон сууц сүндэрлэн болчихсон байгаа юм. Тухайн үед барилгын сууриа ч ухаж эхлээгүй байхад нь Захиргааны хэргийн анхан шатны шүүх бүрэлдэхүүн газар дээр нь очиж ажиллалаад барилгын ажлыг үргэлжлүүлж болохгүй шүү гэдгийг хэлсэн. Мөн барилгын үйл ажиллагаа явуулахыг хориглосон Байгаль орчны яамнаас бичиг бүргүүлсэн, цагдаагийн албан тоот гээд боломжтой бүгдийг хийсэн гэнэ. Энэ мэмээр 2013 оноос өнөөдрийг хүртэл мэргэжлийн хяналт, шүүх, цагдаа, прокурорын маш олон бүтэлтэй, бүтэлгүй баримтыг тэрбээр бидэнд үзүүлсэн. Ч.Бээжинхүүгийн гурван цүнх баримтаас чухал гэж хэлж болох зарим баримтыг зургаар хүргэж байна.

“Далай омбо” компанийн хуурамч зөвшөөрөл

 

 

Улсын бүртгэлийн газраас авсан Б.Лхагвасүрэнгийн бичиг


Б.Лхагвасүрэн захирал үхэхдээ үхэр буугаа тавьсан хэрэг

 

Улсын дээд шүүхээр нэгэнт Б.Лхагвасүрэн болон хүү Золбоогийн компаниуд хүний газар дээр хууль бусаар орон сууц барьчихсан нь тогтоогдчихсон баримт бичгийг бидэнд үзүүлсэн юм. Тэгвэл эцэг, хүү хоёр уг барилгаа барихдаа Хятадын компанийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар барьсан аж. 

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх