Бяцхан хүү Б.Тэмүүлэн эдгэх боломжтой… Түүнд Тусалцгаая

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2017 11 сар 27
Та бүхэн минь олон хүнд хүргэж өгөөрэй. 6 настай мэдрэлийн эсийн хорт хавдраар өвдсөн Б. Тэмүүлэнгийн тэр бумын эмчилгээнд бид өнөөдрийг хүртэл өөрсдийн хөрөнгө нөөцөө шавхан 250 сая төгрөгийн хандив, тусламж босгосон ч ахин 750 сая төгрөгийн эмчилгээ хийж хүү бүрэн эдгэх боломжтой болно. Нэг гэр бүлээс ТЭР БУМ төгрөг гарах боломж даан ч үгүй, та бүхэн аяга кофеныхоо, атга чихрийнхээ мөнгийг нэг удаа 150000 хүн хандивлавал хүүд хэрэгтэй 750 сая төгрөг цуглах юм.
 
12 сарын 8-нд Бөхийн өргөөнд болох БҮХ ОДДЫН тоглолтын билет 20000 төгрөг.
 
Дансны дугаар:
Хаан банк Б. Тэмүүлэн 522 003 4090
Солонгос улс дахь Shinghan банк 110 473 899 640
Холбогдох утас: 88087736, 99575353
 
 
Б.Тэмүүлэн хүүгийн тухай
Бат-Эрдэнэ овогтой Тэмүүлэн хүү 6 настай. Бяцхан хүү зөвхөн хүүхдэд тусдаг Нейроплазтома буюу “Мэдрэлийн эсийн хорт хавдар” гэх нэн ховор өвчнөөр оношлогдоод 8 сар болж буй юм. Монголд уг өвчний хоёр дахь тохиолдол ийнхүү Б. Тэмүүлэн хүү, түүний ээж аавд хүнд цохилт боллоо. Хүүгийн гэр бүл, аав ээжийн найз нөхөд хамтран өнгөрсөн хавраас буюу гуравдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл эмчилгээний зардалд шаардагдаж буй 1 тэрбум төгрөг цуглуулахаар ажилласан байна. Сайхан сэтгэлт монголчуудын тус дэмээр 250 сая төгрөг цугларч энэхүү хандивын мөнгөөр БНСУ-д нийт 9 удаагийн хими эмчилгээ, хавдар авах хагалгаа, олон удаагийн нарийн шинжилгээ, эмнэлэгийн ор хоногийн төлбөрт зарцуулагдаж хүүг өдий хүртэл амьдруулах амь тариа болж чаджээ.

Бяцхан хүү Б.Тэмүүлэнгийн өмнө гурван хагалгаа, 11 хими эмчилгээ, нөхөн сэргээх болон туяа эмчилгээ хүлээж буй. Хүүгийн эмчилгээний нийт зардалд 500 сая вон буюу ТЭРБУМ гаруй төгрөг шаардлагатай байснаас 750 орчим сая төгрөг дутаж буй юм.
 
ТЭРБУМ төгрөг гэдэг жирийн дундаж гэр бүлд дааж давшгүй өртөг хэдий ч Б.Тэмүүлэнгийн аав, ээж байж болох бүх арга замаар хүүгээ аврахыг хүсч буй юм. Хэрвээ хүүгийн эмчилгээ, хагалгааны зардал тасралгүй үргэлжлүүлж чадвал эдгэрэх магадлал 98 хувь гэдгийг эмч нар хэлжээ. Эмнэлгийн хэллэгээр бол энэ нь бүрэн эдгэх боломжийг заадаг байна.
 
Энэхүү хандивын аянд МУСТА, “Хайрлаарай 365” ТББ-ын тэргүүн дуучин Г. Эрдэнэтунгалаг, “Танайд хоноё” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Г. Алтантүрүү, зохиолч, найруулагч С. Баярсайхан тэргүүтэй урлаг соёлын нэр бүхий хүмүүс нэгдэж Б. Тэмүүлэн хүүд сэтгэлийн дэм, эмчилгээний зардлыг нь олох ард олны “ТЭМҮҮЛЭНД ТУСЛАХ АЯН”-г албан ёсоор зарлаж байна.
 
 
Б.Тэмүүлэн эдгэх боломжтой. Гурван сая монголоос хоёр хүүхдэд оноож нүүрлэсэн аюулт өвчний савраас Б.Тэмүүлэн хүүг аврах боломж нь таны сайхан сэтгэл юм. Б.Тэмүүлэн хүү эмчилгээгээ цааш үргэлжлүүлэхээр БНСУ-ын Самсунг эмнэлэгт горьдлого тээн хэвтэж буй юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх